Д.Ганбаяр: О.Одбаяр хүүд сайхан сэтгэлээр хандаж л мөнгө өгье гэж бодсон юм

С.Гандэлгэр
18 цаг 38 минутын өмнө

Нэг айлын зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэргийн хохирогч О.Одбаяр өөрийн өмгөөлөгч М.Хандармаатай хамт бичлэг хийх үеэрээ Ардчилсан намын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр "Сүхбаатарын талбайд зул өргөх үеэр хүрээд ир, 20 сая төгрөг өгье" гэж хэлсэн хэмээн ярьсан анхаарал татаад буй. Улстөрчид уг хэргийг зориуд улстөржүүлээд байна уу гэх хардлага байгаа нь ч нууц биш юм. Уг асуудлаар АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

- Гэр бүлээ алдаад буй О.Одбаяр хүүд та "Талбай дээр ирвэл 20 сая төгрөг өгье" өгье гэж ярьсан тухай мэдээлэл  цахим орчинд цацагдсан. Та яагаад их хэмжээний мөнгө санал болгосон юм бэ?

-Гэр бүлийн зургаан гишүүнээ алдсан хохирогч О.Одбаяр гэдэг хүүг хэвлэлд мэдээлэл хийлгэсэн нь Гэрэгэ Тауэрын 15 давхраас оруулж ирсэн төлөвлөгөө гэж хардаж байгаа. Энэ бол угаарын хийн улмаас нас барсан 779 иргэнийг хамгаалах, нөхөн төлбөр олгуулах үйл ажиллагааг зогсоох зорилготой зохион байгуулалттай ажиллагаа. Нотлох баримт нь байгаа. 

Миний хувьд хохирогч О.Одбаярын нагац ах иргэн "О"-гийн хууль ёсны төлөөлөгч. Энэ хүн маань Ардчилсан намын хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан юм. Улмаар "Манай дүүтэй утсаар ярьчих" гэсний дагуу би О.Одбаяртай ярьсан. О.Одбаяртай ярьсны дараа М.Хандармаа өмгөөлөгч над руу залгасан. Утсаар яриад 5-10-хан минутын дараа цахим хуудсаараа надтай утсаар яриагүй, танихгүй юм шиг илт худал мэдээлэл тарааж, лайв хийсэн. 

М.Хандармаа өмгөөлөгч миний нэр хүндийг унагаах, иргэдээр заналхийлүүлэх, айлган сүрдүүлэх зорилгоор хувийн мэдээллийг минь олон нийтэд цацсан. Улмаар надад маш олон дуудлага ирсэн. Амь насанд минь заналхийлсэн дуудлага л гэхэд 20-30 ирсэн. Цагдаад гомдол гаргасан байгаа. 

М.Хандармаа өмгөөлөгчийн ард Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Хууль зүйн сайд О.Алтангэрэл нар байгаа. О.Алтангэрэл сайдын ард нэр бүхий дөрвөн сайд байгаа.  

Би мөнгө өгье гэж бодсон. Үнэхээр зовлон зүдгүүр учирчихсан учраас өгье гэж бодсон. Сайхан сэтгэлээр хандаж л тэр. Үнэхээр хэцүү байгаа бол энэ залууд тусалъя. Талийгаачдад зул өргөе гэж сайхан сэтгэл гаргасан юм. Гэтэл энэ намайг мөнгө өгье гэж хуурч, зул өргөж намайг ашиглах гээд байна гэдгийг М.Хандармаагийн ятгалгаар тэр хүү хэлсэн. Харамсалтай байна.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.240
    2 цагийн өмнө

    Ганбаяр гэгч юм юманд гуйгаагүй,хүсээгүй байхад өөрөө гүйж ТОДОРОХ гэсэн хүнд өвчтэй этгээд юм билээ. Одоо болимоор юм.

    Хариулах
  • 103.212.119.64
    10 цагийн өмнө

    Туслах гэсэн хүнлэг сайхан сэтгэл гэлтэйл. АН/ын Ганбаярын .Мөнгөтэй байхад

    Хариулах
  • 59.153.86.32
    11 цагийн өмнө

    ...ҮЙЛИЙН ХҮНИЙ САЙН МУУГАА ЯЛГАХАД ХЭЦҮҮ БЛЖЭЭ..БҮҮ МЭДДЭЭ...ОЛОН ХОРТ МОГОЙТОЙ БЛЖЭЭ..

    Хариулах
  • 59.153.112.157
    11 цагийн өмнө

    Ганбаяр гэж энэ нөхөр амиа аврахын тулд гэр бүлээч золиос болгож мэдэх ёстой жинхэнэ түгжил новш шүү.....

    Хариулах
    • 103.145.234.94
      7 цагийн өмнө

      АН энэ нөхдүүд Шившиг Хог боллоо., Ийм Хөгийн Ардчилал байхгүй гэдгийг Трамп ерөнхийлөгч Америкийн Татвар Төлөгчдийн Мөнгийг Ардчилал Хүний Эрх Эрх Чөлөө Ядуу Буурай Орнуудыг яаж ашиглаж Идэж Ууж Завшиж байсныг Ухаад Гаргаад ирлээ ш дээ.,

  • 103.212.163.205
    11 цагийн өмнө

    Муухай монгол хүн гэж сүүлийн үед бичээд байх болсон ! Хүнд сайхан санаж туслах гэхээр нэг муу хэлж улс төржүүлж ,эсвэл огт туслаагүй бол бас нэг элдвээр хэлнэ ! Бараг харж , сонсоогүй юм шиг явах нь нам дагасан нөхдөд хэрэгтэй болжээ! Түүгээр явах гайг энүүгээр даллах гэж болж дэ ! Нийгэм ийм муухай болсон цагт ёстой л муухай монгол хүн нэрээр явах нь дээр болжээ !

    Хариулах