Ж.Оджаргал "Энержи ресурс"-ийн 34 хувийг улсад буцаан өгөх ТОХИРОО хийсэн үү

С.Гандэлгэр
4 цаг 34 минутын өмнө

Том төслүүдээ урагшлуулах зорилготой байгуулагдсан хамтарсан Засгийн газар хэд хэдэн төслөө урагшлуулаатахлаа. Францын “Арева” /"Орано"/-тай "Зөөвч овоо" ураны төсөлд гарын үсэг зурж, БНХАУ-ын талтай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг ерөнхийдөө эцэслэсэн. 

Ингэснээр Засгийн газрын овоо хараа стратегийн ордууд дээр буух нь тодорхой болоод буй. Өмнөх 76 гишүүнтэй парламентын дуулиан шуугиантайгаар баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, тодруулбал стратегийн ордуудын эзэмшлийн тодорхой хувийг төрд авах ажил зогсонги байдалд ороод байсан юм. 

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэнэ. Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын ашгийн 34-51 хувь Монголбанканд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдах учраас иргэн бүрд холбоотой асуудал. 

Иймдээ ч Засгийн газар хувийн хэвшлүүдтэй хийх хэлэлцээрээ зөөлөн хүчний аргаа бус хүчээр авах сонголт хийснийг УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсонтой холбогдоно. 

Стратегийн ордууд 

Юуны өмнө стратегийн орд гэж яг юуг хэлээд байгааг талаар тодорхойлж өгье. Жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийн таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ. 

УИХ-ын 2007, болон 2015 оны тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдолтой хэмээн баталсан байдаг. Хавсралтаар стратегийн ордод оруулах боломжтой 39 ордыг бүртгэсэн байдаг. Тэгэхээр стратегийн ордын жагсаалтыг шинэчлээгүй бараг 18 дахь жилтэйгээ золгож байгаа гэсэн үг. 

Тэгвэл стратегийн ордоор бүртгэгдсэн байгаа 16 ордоос долоо нь "Эрдэнэс Монгол" нэгдэл буюу төрд байгаа. Үлдсэн есөн орд нь хувийн хэвшилд байгаа юм. Тус ордуудын хайгуулыг төр хийсэн эсэхээс шалтгаалан 34-51 хувийг төрд авах асуудал хөндөгдөнө гэсэн үг.

 Энержи ресурс бол MCS. MCS бол Энержи ресурс

“Энержи ресурс” гэх компани бий. Эцсийн эзэмшигч нь "MCS"-ийн Ж.Оджаргал. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан байдаг. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан

Өдгөө Тавантолгойн бүлэг ордын газрынх нь 4.1 хувийг эзэлдэг ч нөөцийнх нь 20 хувийг дангаараа бүрдүүлдэг "Ухаахудаг"-н лицензийг эзэмшигч. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харахад энэ компани 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр байгуулагджээ. 


Энержи ресурс ХХК 34-51 хувиа төрд өгөх үү 

Ойрын үед Энержи ресурс ХХк "Ухаа худаг"-ийг ганцхан гарын үсэгтэй Засгийн газрын тогтоолоор үнэгүй авсан нь мэдээлэл цахим орчинд цацагдаж, иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Тэгэхээр энэ хэлэлцээрт Тавантолгойн бүлэг ордын "Ухаа худаг"-ыг үнэгүй авсан гэгдээд буй Энержи Ресурс ч оролцох нь тодорхой юм. 

"Энержи ресурс"ХХК цагтаа Тавантолгойн бүлэг ордод эзэн сууж, төмөр замын бүтээн байгуулалтыг нь хүртэл хийхээр "санаархаж" байсан том ашиг сонирхол бүхий компани. Харин тавантолгой бол төрийн мөнгөөр хайгуул хийсэн орд. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар бол 51 хувийг нь төр авна гэсэн үг. 

Эндээс нэг асуудал гарч ирнэ. Тус компанийн дээр "Монголиан Майнинг Корпораци" гэх Хонг конгд бүртгэлтэй олон улсын бирж дээр хувьцаа гаргасан компани бий. Мөн Монголиан Майнинг Корпораци Люксембургт “Baruun Naran s.a.r.l” гэж охин компанитай. Тэр нь Монгол дахь “Хангад экспорейшн” ХХК-иараа дамжуулан Тавантолгойн Баруун наран ордод нүүрс олборлодог. Мөн 2010 онд Энержи Ресурс ХХК Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан компани юм. 

Тэгэхээр нэгдүгээрт, Энержи ресурс ХХК, “Хангад экспорейшн” ХХК-иудын толгой компани нь Монголд бүртгэлгүй, Хоёрдугаарт толгой компани болох Монголиан Майнинг Корпорац олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан компани учраас төртэй хэрхэн хэлэлцээр хийх нь саяхныг хүртэл тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн юм.
 
Тэгвэл "Энержи ресурс" ХХК Засгийн газартай уулзалтууд хийж, 34 хувиа буцаан өгөх тохироог хийсэн гэх агуулга хөшигний ард яригдаж байна.

Угаас Тавантолгой ордын "зүрх" нь гэгдэг "Ухаа худаг"-ийг "үнэгүй" авчихсан, төрийн мөнгөөр хайгуул хийлгэсэн гэх зэрэг шалтгаанаас үзвэл хувийн хэвшлийн талаас өгөхгүй гэх арга байхгүй. Харин 34 хувийг уу, хуулийн дагуу 51 хувиа төр авах уу гэдэг эцсийн шийдвэр анхаарал татаж байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.184
    12 минутын өмнө

    Төр буцаагаад хурааж авах ёстой..луйварчид олон жил цуслаж хагарталаа баяжлаашдээ..

    Хариулах
  • 59.153.115.209
    1 цагийн өмнө

    Төр юмаа буцааж авалгүй яахав дээ. Оджаргал тэргүүтэй хятадуудад 34% хавааск. Харин өнгөрсөн үеийн ашгийн нөхөн төлбөрөө нөхөж авна. Гүйцээ.

    Хариулах
  • 103.212.119.49
    1 цагийн өмнө

    Huuli bursar avsan um chin huraaj avaad shorond hiih heregtei

    Хариулах
  • 66.181.188.253
    1 цагийн өмнө

    Ернь хуулиа л мөрдөж ажиллах хэрэгтэй ямар нэгэн яриа хэлэлцээ наймаа огт хэрэггүй дараа дараагийн ажилд чинь гай болно !!!

    Хариулах
  • 66.181.188.253
    1 цагийн өмнө

    Энержи ресури компаний өнгөрсөн хугацаанд Ухаа худаг”аас осон АШИГ ийн 34 хувийг тооцож авах ?!!!

    Хариулах
    • 62.55.205.86
      18 минутын өмнө

      Зөв шүү.

  • 202.126.88.80
    2 цагийн өмнө

    Хуулийн дагуу засгийн газар 51% авах ёстой тохироо байхгүй шүү? Хишгийг ард түмэн хүртэх ёстой . Эхлэлээ засгийн газар зөв хийвэл дараагийнх нь зөв шийдэгдэх болно шүү? Хулгай хэрэггүй

    Хариулах
  • 66.181.180.173
    2 цагийн өмнө

    Хууран мэхэлж,хувийн өмч болгосон уул уурхайг төр мэдэлдээ авах эсхүл 52 хувийг нөхөж гаргуулах нь шударга ёсонд нийцнэ.хэн нэгэн нь лиценз нэрийн хуудсаар өмчлөгдсөн уурхайнууд хувийн өмчид 100 хувь байгаа нь илт дээрмийн гэмт хэрэг мөн.ашгийг ард түмэн тэнцүү авах бүрэн эрхтэй.ард түмний мэдэлд л байх ёстой

    Хариулах