Д.Жаргалсайхан: Цахилгааны үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд шууд дарамт болж байна

С.Гандэлгэр
2 цаг 55 минутын өмнө

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлээ. Чуулганы засварлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсдог. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "УИХ-ын чуулганы завсарлагаанаас орон нутгийн иргэдтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдийн орлого маш муу байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ихээр нэмэгдэж байна. Жишээлбэл цахилгааны үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд шууд дарамт болж байна. Бараа бүтээгдэхүүнээс гадна татвар шимтгэлтэй холбоотой асуудал дээр иргэд ихээхэн бухимдаж байна. Татвартай холбоотой асуудлууд УИХ-ын чуулганаар яригдах байх. Иргэд бол төрийн шахалт, дарамтгүй л амьдрахыг хүсээд байна. Гэтэл бүх юм дээр оролцоод байна. Автомашины татвар, ноос ноолуур, махны экспорт гэх мэт олон зүйлд төр оролцоод байна. Маргааш юу болохыг мэдэхгүй амьдарч байна. Аливаа байгууллага тухайн жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг ч тэр бүгдэд нь өөрчлөлт орж байна. Эргэлзээтэй байдлаас болоод ард иргэд ихээхэн бухимдалтай байна." гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.45
    36 минутын өмнө

    Tsahilgaanii uniig , nemsen tatvaraa bugdiig buulga !.

    Хариулах