62 настай ОХУ-ын "Ардын жүжигчин" 19 настай охинтой сүй тавьжээ

Х.Батсайхан
4 цаг 22 минутын өмнө

ОХУ-ын шар хэвлэлүүд сүүлийн үед энэ жил 62 настай, Ардын жүжигчин цолтой Григорий Лепс болон түүний сүйт бүсгүй, энэ 19 настай Аврора Киба нарын тухай мэдээллээр “амьсгалж” байна.

Аврора Киба 2006 оны хоёрдугаар сарын 5-нд төржээ. Харин энэ үед Григорий Лепс 43 настай, Ингушетийн Ардын жүжигчин /2004/ болчихсон байж. Үхлийн ирмэг дээр очиж, хоёр ч удаа гэрлэж, хүүхдүүд нь эхнээсээ төрж /2002 оноос хойш гурван хүүхэдтэй болсон аж/ байжээ. Харин Авроратай уулзаж эхэлсэн нь өнгөрсөн жил л мэдэгдсэн юм байна.

Аврорагийн тухайд, бизнесмэн Илья Киба, нэртэй үйлдвэрлэгч татьяана Палилова нарын охин. Урлагт дуртай, багаасаа урлагийн олон төрлөөр оролдож, морин спортоор хичээллэж байсан гэнэ.   

2024 онд дуучны замналаа эхлүүлсэн энэ бүсгүй Григорий Лепстэй гэрлээд гурван хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн гэх мэт хувийн амьдралаа олон нийтэд хамаагүй хуваалцдаг аж. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.132
    2 цагийн өмнө

    Ямар жоохон охинтой гэрлэсэн биш насанд хүрсэн эмэгтэйтэй гэрлэсэн байна.

    Хариулах
  • 122.201.31.46
    2 цагийн өмнө

    Манайхаан хүний хувийн орон зайд нээг их халдаад хэрэггүй болов уу? боов нь босоод даралт нь ихсэхгүй бол хувь хүний хэрэг гэж бодном.Ерөн бол одоо залуухан охидууд нас тогтсон эрчүүдэд бавуулах сонирхол их давамгайлдаг болжээ учир нь жирэн год хийхгүй амаар нь гартал бавдаг болохоор тэр шүү.

    Хариулах