Жүдо бөхийн энэ оны Ази тивийн АШТ-ий Тайланд улсын Бангкок хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр татамид гарах Монголын долоон тамирчны оноолтыг танилцуулья.
Эмэгтэй
57 кг. Өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аварга, энэ оны УАШТ-ий мөнгөн медальт Тэрбишийн Ариунзаяа анх удаа насанд хүрэгчдийн тивийн АШТ-д барилдана. Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Макао, Вьетнамын тамирчдын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. Т.Ариунзаяагийн хэсэгт Киргиз, Хятадын тамирчид байна.
63 кг. Өнгөрсөн оны Азийн аваргад 57 кг-ын жинд түрүүлсэн Лхагватогоогийн Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн 16-нд Туркменистаны Зурхумар Дашкиноватай таарчээ. Манай тамирчны зоонд Казах, Киргизээс өөр хүчтэй тамирчид байхгүй тул аваргын төлөө гарах магадлал өндөр байна.
70 кг-д Д.Есүй эхний тойрогт гоц мөргөж, 16-нд Узбекистаны Ширинжон Юлдошоватай, Батсуурийн Ням-Эрдэнэ мөн эхний тойрогт гоц мөргөөд 16-д БНСУ-ын Еран Литай барилдахаар болжээ.
Эрэгтэй
73 кг. ДАШТ-ий хүрэл медальт Лавжаргалын Анхзаяа эхний тойрогт БНСУ-ын Ан Жэхонгтой, Одгэрэлийн Уранбаяр эхний тойрогт Тайванийн Ен Чун Чентай барилдана. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал Тайландын тамирчинтай барилдах нь тодорхой болжээ.
81 кг. Оюунчимэгийн Шинэбаяр эхний тойрогт Ираны Эляс Пархизгартай хүчээ сорино.
Өчигдөр манай таван бөх барилдсан ч медаль хүртэж амжаагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна