“Автомиксерчдийн үндэсний аварга” шалгаруулах тэмцээн 2 дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ

Zuv.mn
5 цаг 25 минутын өмнө

Автомиксерийн жолооч нарын дунд “Миксер фестиваль”-ийг  Line entertainment , Эвт боломж ТББ-тай хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 

Хүнд механизмын жолооч нарын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг дагаж мөрдөх, засвар үйлчилгээ хийх болон хянах, нийтийн өмнө хүлээх хариуцлага тэдний ур чадварыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, соёлтой оролцуулах  үүднээс автомиксерчдийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй юм.

Мөн тус тэмцээнд миксер, бетон зуурмагын компаниуд оролцохоос гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын компани, констракшны төлөөллүүд урилгаар оролцоно.

Тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион  байгуулна. Салбарын онцлогийг бүрэн таниулах боломжтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд болон салбарыг сонирхогч мэргэжлийн холбоод оролцох боломжтой. 

Тэмцээн энэ сарын 17-нд СХД-ийн Авто худалдааны төвийн А4 талбайд болно.

Ерөнхий ивээн тэтгэгч:

-Эвт чулуу ХХК

 ХАМРАХ ХҮРЭЭ, ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, салбарын мэргэжлийн холбоод.

2. Холбогдох чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх.

3. Жолоодлого хийх эрх бүхий ангилалтай байх.

4. Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллах, санаачилгатай байх.

5. Техникийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох бүрэн чадамжтай байх.

6. Багууд өөрсдийн лого бүхий хувцас жигдрэлттэй байх.

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

1. I, II, III байр, багийн дүнгээр тэргүүн байр эзлүүлнэ.

2. Шагналын хэлбэр:

I байр-Миксер Автомашин,

II байр-20.000.000₮,

III байр-10.000.000₮ төгрөгийг гардуулан өгнө.

3. Ганган Миксер-5.000.000₮

4. 2 азтай үзэгч Iphone 16 гар утас

5. 1 азтай үзэгч 1 сая төгрөг

6. 2 азтай үзэгч 500 мянган төгрөг

4. Шилдэг хөгжөөн дэмжигч баг-Ивээн тэтгэгчийн шагнал гардуулан өгнө.

5. Багуудын мандатын хураамж 5.000.000₮ төгрөг байна.

6. Үзэгчийн ТАХ-10.000₮ /ticket.mn-ээм авах боломжтой/

“Миксер фестиваль”-д хүрэлцэн ирснээр хамтлаг дуучдын тоглолт, халуун хоол, хүйтэн пиво ууж, үзэгчдийн дундах сонирхолтой тэмцээнд оролцох боломжтой. Тиймээс та бүхнийг албан байгууллага, гэр бүл, найз нөхдөөрөө хүрэлцэн ирж, нэг өдрийг ая тухтай, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна