2026 оны аравдугаар сарын 26-нд нийтлэгдсэн мэдээлэлд Францын Дотоод хэргийн сайд Лоран Нүньес 10-р сарын 24-ний бямба гарагт улс даяар болсон жагсаалын үеэр саатуулагдсан хүний тоо 1,435 болж нэмэгдсэнийг мэдэгджээ.
Мөн мэдээлэлд дурдсанаар:
100 орчим хүн зэвсэг болгон ашиглаж болох эд зүйл авч явсан.
Жагсаалын үеэр 150 орчим жагсагч гэмтэж, тэдний гурав нь хүнд гэмтсэн гэж мэдээлсэн байна.
Энэхүү жагсаал нь Францын иргэдийн амьдралын нөхцөл байдалтай холбоотойгоор өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг юм. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал болон Засгийн газрын бодлоготой холбоотой иргэдийн байр суурь жагсаал цуглаан өрнөхөд нөлөөлж байна.
Өнгөрсөн долоо хоногт жагсаалын үеэр алдартай брэндийн дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж буй бичлэг цахим орчинд тархсан. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хууль ёсны шаардлага тавьж буй иргэдийг дэлгүүр тонож бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн этгээдүүдээс ялгах ёстойг мэдэгдээд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна