Монгол Улс 2027 оны төсвөө өмнөх оныхоос огцом тэлж, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар төлөвлөөд байна. Тодруулбал, 2026 оны төсвөөс даруй 9.6 их наяд төгрөгөөр өндөр төсөв өргөн барьсан бөгөөд энэ нь эдийн засгийг хэт халаах, инфляцыг хөөрөгдөх зэрэг макро эдийн засгийн өндөр эрсдэлийг дагуулж байна.
2027 оны төсвийн гол эрсдэлүүдийг жагсаавал дараах байдалтай байна.
Бодлогын зөрчил
Монгол Улс чөлөөт өрсөлдөөнт зах зээлийг хөгжүүлж байгаа боловч харамсалтай нь хувийн хэвшилд үзүүлэх төрийн дарамтыг байнга нэмэгдүүлж ирсэн. Үе, үеийн эрх баригчдын бий болгож ирсэн энэхүү дарамтыг багасгана гэж амласан нам сонгуульд нэр хүндээ өсгөдөг, ялдаг бибигдээгүй хуультай бөгөөд инээдтэй, эмгэнэлтэй нь, 2016 оноос хойш МАН хувийн хэвшлээ дарамталж, өөрсдийн бий болгосон дарамтаа багасгана гэж амлан ялалт байгуулж буй.
Тэгвэл МАН-ын хувьд, сонгуулийн амлалтаа сонгуулийн дараа зөрчдөгийн бодит жишээ нь 2027 оны төсөв болоод байна.
2027 онд Монгол Улс "Их зарлага, өндөр орлогын хүлээлт" бүхий эрсдэлтэй төсвийн жил рүү шилжиж байна. Засгийн газар өмнө нь орж ирсэн, байгаа мөнгөөрөө цалин тэтгэвэр өсгөдөг байсан бол сүүлийн хоёр Засгийн газар дамнан байхгүй, орж ирэх эсэх нь баталгаагүй мөнгөөр өсгөж, үнийг нь хөгжил дэвших боломжоороо төллөө.

Засгийн газар цалин, тэтгэвэр нэмснээр их хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлэгдэнэ. Цалин, тэтгэврийн дийлэнх нь хүнсэнд зарцуулагддаг тул зах зээл дэхь хүнсний барааны тоо хэмжээ нэмэгдээгүй тохиолдолд инфляци огцом өснө. Энэ үед Монголбанк ажлаа хийж, бодлогын хүүгээ өсгөн арилжааны банкууд зээлээ хумьснаар зах зээлээс мөнгийг эргүүлэн татаж эхэлдэг.
Төр бүтээн байгуулалт хийх замаар маш олон төрлийн бараа үйлчилгээнд зориулж болох байсан мөнгөний урсгалыг хүнс рүү чиглүүлж, үр дүнд нь бичзгнес эрхлэгчид дампуурах бодит эрсдлйиг бий болгож буй. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газар нэг гараараа иргэдэд цалин тэтгэврийн нэмэгдлээр өгсөн мөнгө нь инфляцид идэгдэж үгүй болох эрсдэл байна.
Тодруулбал, 2027 онд Монгол Улс "Их зарлага, өндөр орлогын хүлээлт" бүхий эрсдэлтэй төсвийн жил рүү шилжиж байна. Ингэснээр төгрөгийн ханш унаж худалдан авах чадваргүй болох, арилжааны банкууд зээлээ хумьснаар хувийн хэвшлийн ААН-үүд олноороо дампуурах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Дээр нь, төлөвлөсөн орлого орж ирэхгүй бол үүнээс ч хүнд байдалд орж, мөнгө хэвлэх, зээл тусламжаар төсвөө санхүүжүүлэх илүү хор уршигтай зам руу орох эрсдэл ч үүсч болзошгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.245
Монголын засгийн газар төгрөг хэвлэдэггүй юм. Германы хэвлэлийн үйлдвэр Монголын засгийн газрын захиалгаар төгрөг хэвлэдэг.
Хариулах