Кайли Женнер “Victoria’s Secret”-ийн сахиулсан тэнгэр болжээ

Zuv.mn
40 минутын өмнө

Реалити шоуны од, тэрбумтан Кайли Женнер дотуур хувцасны “Victoria’s Secret” брэндийн сахиусан тэнгэр болж, анх удаа тайзан дээр гарчээ.

Тэрбээр тус брэндийн түүхэн дэх хамгийн алдартай хувцаснуудын нэг болох 50 сая долларын үнэтэй “Fantasy Bra”-г өмсөн тайзан дээр гарсан байна. Энэ загварын зөвхөн хөхний даруулга нь л гэхэд шижир алтаар хийгдсэн бөгөөд 4410 ширхэг байгалийн очир алмаасан шигтгээгээр чимэглэсэн аж.

Энэ гоёмсог дотуур хувцсыг анх 1996 онд “Victoria’s Secret”-ийн загварын шоунд гаргасан бөгөөд түүнээс хойш жил бүрийн шоуны гол загвар өмсөгч, гол одын өмсөж гардаг хувцас, гол чимэглэл болсоор иржээ.

1996 оноос хойш уг хувцсыг Хайди Клум, Жизель Бюндхен, Адриана Лима, Кэндис Свейнпол нарын алдартнууд өмсөж байсан бол энэ жил тэдэн дээр Кендал Женнер ийнхүү нэмэгдэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна