​Г.Дашням: Өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна

Х.Есү
47 минутын өмнө

МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Г.Дашням Нөмрөгийн дархан цаазат газар руу өөрийн эзэмшлийн нисдэг тэргээ явуулж туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. 

Тэрбээр, "Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээ уншлаа. Үнэн үү? Үнэн бол, миний хувьд өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна.

Байгаль дэлхий, эх орон минь бид бүхний өмч. Хүн бүр өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулах нь чухал гэж бодож байна. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ гаргахад бэлэн байна. Эх орныхоо төлөө чадах зүйлээрээ тусалъя" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна