Жирэмсэн эмэгтэйг, дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Батчулуунд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өндөрлөлөө. М.Батчулуун нь өнгөрсөн есдүгээр сард "гэмт хэрэг үйлдээгүй" гэх агуулга бүхий гомдлыг шүүхэд өгсөн байдаг.
Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд, бүх насаар хорих ялыг нь үндэслэлтэй гэж үзэн, гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний тал дээр зөвтгөх зайлшгүй шаардлагатай зохицуулалт байна гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргажээ.
Бид та бүхэнд хохирогч П.Сувданхуяг болон өмгөөлөгч Р.Булгамаа нарын тодруулга мэдээллийг хүргэе.
Хохирогч П.Сувданхуяг: "Шүүхийн шийдвэр Баянзүрх дүүрэг рүү буцаагдсан. Гэхдээ бүх насаар хориоо ял нь хэвээрээ, прокурор зүйлчлэл дээрээ алдаа гаргасан байна гээд түүнийг зөвтгөх үндэслэллээр буцаасан.
Өмгөөлөгч Р.Булгамаа: "Давж заалдах шатны шүүхээс магадлал гарлаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна. Гэхдээ гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний тал дээр зөвтгөх зайлшгүй шаардлагатай зохицуулалтууд байна гэсэн үндэслэлээр буцаасан.
Жирэмсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь онц хэрцгий аргаар амийг нь бүрэлгэсэн зүйлчлэлийг зайлшгүй дурьдах ёстой. Тиймээс энэ асуудлыг давж заалдах шатны шүүхээс шууд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдэх учиртай. Давж заалдах шатны шүүхээс өмөөлөгч нарын зүгээс нэг хүсэлтийг гарган оролцлоо. Хохирогчийн ар гэрийнхэнд хохирол төлбөрийн нэг ч төгрөг шийдэгдээгүй. Өмнө нь энэ этгээд хоёр ч удаа хэрэг хариуцах чадваргүй гэдэг байдлаар хүн амины хэргээс хариуцлага хүлээхгүй асуудал нь шийдэгдэж байсан. Харин ч энэ удаа бид дахин дахин хүсэлт өгч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах, нийгмийн харилцаанд ороод байгаа идэвхтэй зан үйл нөхцөл байдал нь эргээд хариуцлага хүлээх чадвар байгаа юм биш үү гэдэг үндэслэлийг гаргаж, эрүүгийн гэмт хэрэгт хариуцлага хүлээх чадвартай гэдэг СЭМҮТ-ийн шинжээч нарын дүгнэлтээр энэ асуудал энэ хэмжээнд явж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна