СУИС-д сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчиндүүлсэн гэх Н.Шинэцэцэгийн гомдлоор шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 27-ны өдөр болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан юм.
Харин шүүгдэгч гурван этгээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тус гомдлыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 20-нд хэлэлцсэн байна. Бид хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаагаас шүүх хурлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Шүүгдэгч гурван иргэний нэг өмгөөлөгч байхгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хурал хойшиллоо. Анхан шатны шүүхээс тус хэрэгт тодорхой үндэслэлүүдийг тусгаад прокурорт буцаасан. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн хоёр прокурор ажиллаж байгаа. Прокуророос анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй, ЭХХША-ны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Энэхүү хэрэг дараа долоо хоногт буюу 10 дугаар сарын 28-ны өдөр товлогдлоо" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна