Евразийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, экспорт, худалдааны боломжийн талаарх мэдээлэл өгөх уулзалтад урьж байна

Х.Есү
58 минутын өмнө

Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Экспорт, олон улсын худалдааны төв хамтран Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн орнуудын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын боломж, худалдааны зохицуулалтын талаар мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтаар Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр, түүний хүрээнд үүсэх экспортын боломжууд, барааны гарал үүслийн дүрэм, техникийн зохицуулалт, стандартын шаардлага болон экспортын баримт бичгийн талаар холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хүргэнэ.

Уулзалтын үндсэн сэдвүүд:

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр

Монгол, Киргизийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал
Барааны гарал үүслийн дүрэм, анхаарах асуудлууд

ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандарт

Экспортын баримт бичиг, гарал үүслийн гэрчилгээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй экспортыг дэмжих Нэгдсэн төв (HUB)-ийн танилцуулга

Уулзалт нь экспортлогч, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Евразийн зах зээлд нэвтрэхтэй холбоотой мэдээлэл авах, худалдааны шаардлага, зохицуулалтын талаар тодруулга хийх, экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг судлах ач холбогдолтой юм.

Евразийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын худалдааны боломжоо өргөжүүлэх сонирхолтой та бүхнийг уулзалтад идэвхтэй оролцохыг урьж байна.

Энд дарж бүртгүүлнэ үү.

ХААНА: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Засгийн газрын IX байр, 9 давхар
ХЭЗЭЭ: 2026 оны 10 сарын 30-ны Баасан гарагийн 09:30 цагт

Холбоо барих: 9650-8778, 9901-9377
Имeйл: eitc.mongolia@gmail.com, operation@exportmongolia.com




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна