Ричард Гир: Өнөөдрийн чөтгөрүүд бараг бүгд маргаашийн сахиулсан тэнгэрүүд байдаг нь харамсалтай

Х.Батсайхан
58 минутын өмнө

Ричард Тиффани Гир. 1949 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод төрсөн. “Алтан бөмбөрцөг” наадмын шагналт жүжигчин. Түүний ярилцлагуудаас эшлэн хүргэж байна. 

Би муу бүжиглэдэг. Гэхдээ сайн бүжиглэдэг мэт жүжиглэхдээ сайн шүү. Ийм дүр бүтээх хэрэг гарлаа гэхэд ямар ч асуудалгүй.


Өөртөө битгий хориг тавьж бай. Аль ч насанд аз жаргалыг амталж болно.

Нас явах тусам нөхөр, дайсныг ялгахад бэрх болдгийг би анзаарсан.

Өнөөдрийн чөтгөрүүд бараг бүгд маргаашийн сахиулсан тэнгэрүүд байдаг нь харамсалтай.


Дэлхий дээр надаас сайн жүжигчид байгаа гэдэг нь маргаангүй. Гэвч тэд алдаршиж чадсангүй. Яагаад ийм болов. Миний хариулт хариулт таны урмыг хугалж магадгүй. Учир нь яагаад гэдгийг нь би мэдэхгүй.  

Би уйлах боломжийг хэзээ ч алдаж байгаагүй.


Үргэлж үнэнч шударга байдаг нэг ч хүнийг би мэдэхгүй. Тийм байх боломж ч үгүй байх.

АНУ-ын Ерөнхийлөгч нар “АНУ бол бүх дэлхий биш” гэдгийг л ойлгох хэрэгтэй”.

Заримдаа би өөр гаригт төрөөгүйдээ харамсдаг.

Далай лам болон бусад оюунлаг хүмүүсийн дэргэд байхад маш таатай байдаг юм. Тэнд миний гэр бий. Сүм дотор байдаг, 12-хон м2 хэмжээтэй тэр өрөөнд ор, ширээ сандлаас өөр юу ч үгүй. Гэхдээ л тэнд би бүрэн эрх чөлөөг мэдэрдэг. Сэтгэл зүйн хувьд би аль хэдийн лам болсон гэж хэлэхэд болно.

Надад мөнгө олохоос илүү кинонд тоглох л таалагддаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна