Нөмрөгийн түймэр дэлхийн түүхэнд бичигдэнэ

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 23 минут

-Дархан цаазат газарт гарсан, өндөр хохиролтой түймрүүд-

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт түймэр гарч, Тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь буюу 468,965 га газар шатсан билээ. Түүнчлэн, Тусгай хамгаалалтаас гадна талбайг оруулбал 659,426 га талбай түймэрт өртсөн гэсэн мэдээлэл ч гарч буй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам холбогдох байгууллага хамтран байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх ажил эхлүүлсэн бөгөөд “30 хоногийн дотор гүйцэтгэнэ” гэж байсан ч зарим тодорхой хүндрэлээс болоод удаашрах магадлалтай болсон гэж мэдэгдээд байгаа юм.   

Байгаль хамгаалах тухай хуулийн 3.1-д байгаль орчны хохирлын үнэлгээг тооцохдоо доорх зургаан зүйлийг үнэлдэг байна. Үүнд,

1/газар, түүний хөрс;

2/газрын хэвлий, түүний баялаг;

3/ус;

4/ургамал;

5/амьтан;

6/агаар.

Тэгвэл бид сүүлийн жилүүдэд олон улсад болсон төстэй жишээ, хохирлын үнэлгээний талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутаг шатсан тохиолдолд зөвхөн мод ургамал гэлтгүй, дэлхийд нэн ховордсон ан амьтдын популяци устдаг тул хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэхэд туйлын хэцүү байдаг. Мөн үнэлгээг шатсан талбайн хэмжээгээр биш, талбай дотор шатаж сүйдсэн амьтан ургамал нэг бүрээр тогтоож, байгаль орчны үнэлгээг 3-5 дахин нэмэгдүүлж тооцдог жишигтэй байна.

 

Дархан цаазат газарт гарсан түймэр, хохирлын үнэлгээ

1.Жаспер үндэсний парк (Канад, 2024 он): Даатгалын компаниудын тооцсон хохирол 880 сая ам.доллар. Түүхэн дэхь хамгийн өндөр хохтрол тогтоосон гамшиг

Канадын хамгийн алдартай, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Жаспер үндэсний хүрээлэнд 2024 оны долдугаар сард аянга буусны улмаас аймшигт түймэр дэгдсэн.

Хохирол: Түймрийн улмаас 32,722 га талбай шатсан бөгөөд үндэсний парк дотор байрлах түүхэн Жаспер хотын 30 гаруй хувь нь буюу 358  барилга үнс болж хувирсан. Зөвхөн даатгалын компаниудын урьдчилсан үнэлгээгээр 880 сая ам.долларын хохирол тогтоогдсон бөгөөл Паркын экосистем, аялал жуулчлалын салбар бүрэн зогсжээ.

2. Этоша үндэсний парк (Намиби, 2025 оны есдүгээр сар): Амьтны аймагт асар өндөр хохирол учруулсан

Африкийн хамгийн том, хамгийн их жуулчин зочилдог зэрлэг амьтдын дархан цаазат газрын нэг  болох Этоша үндэсний паркд 2025 оны есдүгээр сард асар том түймэр гарсан.

Хохирол: Тусгай хамгаалалттай газар нутгийн 34 хувь буюу 775,163 га бэлчээр, ой бүрэн шатсан. Энэ бүс нутаг нь дэлхийд нэн ховордсон хар хирс, заан, анааш зэрэг амьтдын гол өлгий нутаг байсан бөгөөд 12 зүйлийн асар олон тооны амьтад утаанд угаартаж, амьдаараа шатаж үрэгджээ.

Байгаль орчинд уирсан хохирлын үнэлгээ хараахан гараагүй. Гэхдээ улсын эдийн засгийг ирэх гурван жилд буулгах хэмжээний хохирол учруулсан гэгдэж байна.

3. Бромо тэнггэр Сэмэрү үндэсний парк (Индонези, 2026 оны 10 дугаар сар): Хүний амь нас эрсэдсэн

Дөнгөж саяхан буюу 2026 оны 10 дугаар сарын 15-нд Индонезийн алдартай галт уулын бүс болох Бромо тэнггэр Сэмэрү үндэсний паркт Эл-Ниньо уур амьсгалын улмаас үүдэлтэй хуурайшилтаас болж хүчтэй гал түймэр дэгдсэн.

Хохирол: Байгаль орчны хохирлоос гадна гал унтраахаар ажиллаж байсан үндэсний паркын ажилтан, гал сөнөөгч, аюулгүй албаны хоёр ажилтан зэрэг дөрвөн хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн хүнд түлэгдсэн эмгэнэлтэй явдал болоод байна.

 

Нөмрөгийн дархан цаазат газрын амьтан ургамлын онцлог

Нөмрөг, Халх голын сав газарт 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг. Үүнд:

  • Уссурын (Хар мөрний) хандгай: Монгол улсын хэмжээнд зөвхөн энэ бүс нутагт л амьдардаг, дэлхийд ч маш ховорт тооцогддог амьтан.
  • Голын халиу (Евроазийн халиу): Усны булганы төрлийн нэн ховордсон амьтан.
  • Зэгсний гахай (Зэрлэг гахайн дэд зүйл): Мөн л Монгол орны бусад бүс нутагт ховор зэгс, голын сав газрын амьтан.
  • Бусад хөхтөн амьтад: Халиун буга, хүрэн баавгай, бор гөрөөс, илбэнх, Дагуур зараа зэрэг дархан цаазтай амьтад элбэг.
  • Ховор шувууд: Улаан номд орсон тоодог, гургуул зэрэг өвөрмөц жигүүртнүүд амьдардаг.

Ховор ургамал

Нөмрөгийн дархан цаазат газарт 70 овгийн 487 зүйл ургамал бүртгэгдсэн байдаг.

  • Валерийн тарна: Монгол орны бусад хаана ч ургадаггүй, зөвхөн Нөмрөгийн сав газарт тэмдэглэгдсэн маш ховор ургамал.
  • Төв Азийн унаган ургамал: Зөвхөн энэ бүс нутгийн экосистемд зохицсон Төв Азийн унаган (эндемик) 10 гаруй зүйлийн ховор ургамал бий.
  • Ховор эмийн ургамлууд: Байгалийн унаган төрхөө хадгалсан олон төрлийн ховор эмийн ургамал энд ургадаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна