Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Zuv.mn
3 цаг 53 минутын өмнө

Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДШХМ Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ. 

34 орны шатарчид оролцсон тэмцээний эмэгтэй ангилалд тэрбээр сүүлийн өрөгт Энэтхэгийн шилдэг шатарчин, олон улсын мастер Вантика Агравалтай тоглож хожигдсоноор ийнхүү мөнгөн медаль дээр буув. Манай шатарчин найман өргийн дараа ганцаараа 7,0 оноогоор тэргүүлж байсан бөгөөд тэнцэхэд л түрүүлэх байсан юм.  Энэ зуурт Энэтхэгийн шатарчин эмэгтэй Их мастер Нандидааг, Срияа Сишадри нарыг дараалан ялж шуугиулаад байв. 

Б.Мөнгөнзул 34 орны 100 тамирчнаас Б.Мөнгөнзул зургаан хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор мөнгөн медаль авч тэмцээнээ дуусгалаа. Түүний хувьд Ази тивийн дэд аварга болж, олон улсын чансаагаа ахиуллаа. Мөн Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авч чадлаа. 

Монголын шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул таван хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтойгоор 5,5 оноогоор тэмцээнээ дуусгалаа. Тэрбээр 2023 онд тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна