П.Наранбаяр: Гурван жил хэрэглээд ашиглалтаас гарах Chromebook-ийг 800 тэрбумаар авах нь буруу

Х.Есү
1 цаг 12 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, " Гурван жил хэрэглээд ашиглалтаас гарах Chromebook-ийг 800 тэрбумаар авах нь буруу. Ингэж хавтгайруулж болохгүй. Зөвхөн хүүний татаас нь 30 тэрбум төгрөг байна лээ. Дээр нь нэмээд Chromebook нь шаардлага хангах уу үгүй юу гэдэг нь мэдэгдэхгүй. Ингээд машиндаад ороод ирэхээр манай төсөв дийлэх юм уу. 

Төсвийг энд тэнд цацна гэдэг цаанаа ямар зорилготойг хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр төр хувийн хэвшлийн түншлэлээр гэж байгаа ч хувийн хэвшил нь оруулсан мөнгөө эргээд авч л таараа шүү дээ. Гэхдээ бүр хүүтэй нь ашигтайгаар бодно. Энэ төсөвт дарамт учруулна. Эсвэл эцэг эхэд дарамт учруулна. 

Цахимжилтийг зарим хэмжээнд хүлээн зөвшөөрч, алсын зайн дарангуйлалд байгаа, багшлах боловсон хүчин хомс байгаа газрууд дээр дижитал сервисийн ач холбогдлыг үгүйсгэхгүй" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна