Ч.Ундрам: Орон сууцны залиланд өртсөн иргэдийг Сэлбэ дэд төвийн байр руу оруулах боломжтой гэж бодож байна

Х.Есү
48 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Орон сууцны залиланд өртсөн, дахин төлөвлөлтөд оролцсон иргэдийн орон сууцны асуудлыг шийдэх нэг удаагийн хууль гаргах ёстой. Дараа нь турайн компаниудаас нэхэмжилж авахад болно шүү дээ. 

Сэлбэ дэд төв нэгэнт Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл юм чинь дахин төлөвлөлтөд ороод хохирсон иргэдээ ийшээ оруулах боломжтой гэж харж байгаа. Тусгай зөвшөөрөлгүй компаниар барилга бариулаад байгаа юм бэ гэдгийг асуухад мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болсон учраас гэдэг хариу өгч байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах шийдвэрийг бас л төр гаргасан тэгэхээр төрийн буруу. Тиймээс бид тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна