"Дэлхийн дээвэр", "Уулчдын олимп" гэхчлэн нэрлэгддэг Химлайн нурууны ноён оргил Эверестэд дахин нэг монгол уулчин Ч.Ариунзул гарчээ. Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших энэ ариун дашин газарт өмнө нь Монголын 16 уулчин л хөл тавиад байсан бөгөөд Ч.Ариунзул 17 дахь нь болов.
Эверестийг зорьсон манай багаас өчигдөр А.Баттогтох, Б.Батхишиг нар амжилттай гарч, Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм.
Эверестийн оргилд Монголоос анх гавьяат тамирчин Г.Өсөхбаяр гарсан бол эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин Б.Гангаамаа анх гарсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна