Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал өчигдөр /2025.05.21/ өндөрлөлөө.
Аваргын төлөө шалгарсан “Хасын хүлэгүүд” болон “Бишрэлт Метал” багийн цувралд “Хасын хүлэгүүд 4:2-оор тэргүүлж Үндэсний дээд лигийн аварга боллоо. Ингэснээр "Хасын хүлэгүүд" 15 удаа шигшээ цувралд шалгарч, 9 удаа аварга авч байна. Дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг 500 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бол дэд аварга “Бишрэлт Метал”-ын залуус 250 сая төгрөгийн шагналыг авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна