Г.Оргилболд ДАШТ-д алтан медаль хүртэж, дөрвөн жил дараалан аваргаллаа

М.Маралмичид
4 цаг 9 минутын өмнө

Норвеги улсын Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 18-22-ны /2025.05.12-22/ өдрүүдэд болж, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.

Тодруулбал, Тэмцээний эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болов. Мөн -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ын шахсанаар мөнгөн медаль хүртсэн ба тэрбээр ДАШТ-ий найм дахь медаль, тав дахь мөнгөн медалиа гардлаа.

Түүнчлэн өсвөрийн 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт, мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна