Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног хорино

Х.Есү
9 цаг 12 минутын өмнө

Бусдыг онц хэрцгийгээр зодож, танхайрсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо. 

Тэднийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг хүч хэрэглэн алдагдуулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагчаар татаад байгаа юм. 

Одоогоор хэргийн дөрөв дэх сэмжигтэн буюу "Таван богд групп"-ын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан олдоогүй хэвээр байна. Тэрбээр энэ сарын 27-ны Монголд буцаад ирнэ хэмээн мэдүүлээд хил давсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Б.Амарсайханыг Монголд ирмэгц хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөл эм бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох тест авах юм. 

Харин хохирогч С өнөөдөр гадаад руу эмчилгээнд явсан талаар түүний аав мэдээлсэн. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.47
    6 цагийн өмнө

    Эрдэнэбат гэдэг хүний дүрс цаана нь байх юм. Түүний хүүхэд энэ хэрэгт холбогдсон хэрэг үү? Эхнэрийнх нь талаар онц ноцтой хэрэг олон нийтэд ил боллоо. Эрдэнэбат гэдэг энэ гэр бүлийнхэн яасан нацист гэр бүл вэ? Эрх мэдэлтнүүд нийгмийн сүлжээнд сенсаци болж баахан бичигдэж муу хэлүүлээд ингээд өнгөрөөд байх юм уу? Хууль, хяналтынхан ч үүнд холбоотой бөгөөд хэргийг хөнгөлөх, хэрэгсэхгүй болгох, хэрэг үүсгэхгүй тэгс хийгээд өнгөрүүлэх зэрэг тэвчиж болохооргүй ажил хийж байгааг хэн авч үзэж асуудлыг шийдвэрлэх вэ? Байхгүй. Тэгэхээр ард иргэд чухал үүрэгтэй. Чухам хэзээг мэдэхгүй байна. Хувьсгалын тохироо гэдэг шиг хулгайч луйварчдыг, тэднийг өөгшүүлэн шийдвэртэй арга хэмжээ авч чадаагүй төр, засгийн удирдлагууд, хууль хүчнийхэнийг ард түмэн дарангуйлах тохироо бүрдэж монгол улс сэргэн мандах цаг ирнээ.

    Хариулах
  • 202.126.89.199
    8 цагийн өмнө

    Эцэгүүд нь баян тансаг амьдрал умбуулаад буруу эрхэлсэн хүүхдээ хүмүүжүүлж чадахгүы бол төр өөриын гараар хүмүүжүүлэх цаг нь болждээ эцгүүд нь зөв явахгүй бол үр хүүхдүүдэд нь гай нь очиж бгааа байх

    Хариулах
  • 59.153.115.199
    8 цагийн өмнө

    алтан-очир гэж хэн бэ

    Хариулах
    • 184.151.190.224
      1 цагийн өмнө

      dotoodiin tsergiin darga hurandaa Lubsandorjiin huu ni