Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж буй. Энэ хүрээнд долоодугаар сарын 18-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах "Segafredo Zanetti Espresso"-ийн нийтийн эдэлбэр газарт дур мэдэн терраса барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Тэгвэл зөвшөөрөлгүй барьсан террасыг буулгаж, зөрчлийг арилгууллаа.
Тодруулбал, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан. Зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөөд байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна