Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хэрэгт прокуророос нэмж гомдол ирээгүй гэв

Х.Есү
9 цаг 36 минутын өмнө

Өчигдөр Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг шүүхээс хилийн хориг тавьж суллах шийдвэр гаргасан. 

Тэднийг суллаж, хилийн хориг тавьсан шүүгчийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, эсэргүүцэл бичиж, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргаснаар өчигдөр дахин хуралдахаар болсон талаар мэдээлж байв. 

Гэвч шүүхээс дараах мэдэгдлийг гаргажээ. 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар:

"Шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролын дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, түгээх зорилгоор "Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журам"-д заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182 дугаар захирамжаар яллагдагч Э.Т, Ц.С нарт "хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрт оролцогч болон прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, "Гурав хоногийн дотор гомдол гаргаж болно" гэж хуульчилсан ба 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутын байдлаар тухайн шийдвэрт гомдол шүүхэд ирээгүй болохыг мэдэгдье" гэжээ. 

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна