Төв аймгийн арслан Э.Чойням: Надаас допинг илэрсэн гэж хэн ч хэлээгүй, мэдэгдээгүй

Х.Есү
7 цаг 7 минутын өмнө

Хөвсгөл аймгийн заан Э.Мөнхтөр, аймгийн начин Б.Сүх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн начин О.Амгаланбямба, Төв аймгийн арслан Э.Чойням, аймгийн заан Э.Гантөмөр, Ховд аймгийн арслан Б.Базарсад нарын зургаан бөхөөс допин илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. 

Бид уг асуудалтай холбогдуулан Төв аймгийн арслан Э.Чойнямаас зарим зүйлсийг тодрууллаа. 

-Допин илэрсэн гэх бөхчүүдийн нэрс дунд таны нэр байна. Өөр рүү чинь аль нэг байгууллагаас холбогдож албан ёсны шинжилгээний хариу танилцуулсан уу? 

-Надад одоогоор хэн ч юу ч хэлээгүй байна. Шууд ингээд мэдээлэл тавьж болдог юм уу? Надад залгаж мэдэгдээгүй. 

-Та Үндэсний бөхийн холбоотой холбогдсон уу?

-Би одоо холбогдож тодруулж асуух гэж байна. 

-Ер нь бөхчүүдийн допингийн хариу ирсэн үү?

-Допингийн шинжилгээний хариунууд нь ирсэн гэсэн. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна