"Найрамдлын эрдэнэс" зусланд амарсан таван хүүхдийн биеийн байдал муу байна

Х.Есү
4 цаг 35 минутын өмнө

Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ын зусланд амарч буй хүүхдүүд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

"Найрамдлын эрдэнэс" зусланд 322 хүүхэд амарч байснаас 170 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. БОЭТ-ийн халдвартын тасагт 51 хүүхэд, эрдэнэт сувилалд 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Таван хүүхдийн биеийн байдал муу байгаа ба халуурч, шингэн алдаж, толгой өвдөж, бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрч байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. 

Улаанбаатар хотоос эмч нарын баг очсон ба хүүхдүүдээс шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу маргааш гарна. 

Биеийн байдал нь муу байгаа таван хүүхдийн нэгийх нь эцэг эхтэй холбогдож зарим мэдээллийг тодрууллаа. 

Хүүхдийн ээж: Манай хүүхэд өчигдөржин унтаа байдалтай байсан. Байнга толгой нь өвдөж, халуурч, бөөлжиж байна. Өнөөдөр арай дээрдэж байна. Гэхдээ хүүхэд маань шингэн алдсаар байгаа. 

Зусланд нэг өрөөнд хүүхдүүдийг олноор нь оруулсан байна. Ийм асуудал үүссэнийг мэдээд зуслан дээр очтол үүдэнд нь баахан хүн зогсчихсон оруулахгүй байсан. Надтай цуг байсан эцэг эхчүүд бараг л бүгд дайраад орцгоосон. 

Зуслангийн нөхцөл байдал үнэхээр сошиалаар яваад байгаа бичлэгтэй адилхан байсан. Одоо 171 хүүхэд эмнэлэг болон сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн.

Зуслангийн удирдлагын зүгээс хоёр хоногийн төлбөрийг нь буцааж өгнө гэсэн байна лээ. Бид нарыг доромжлоод байгаа юм уу. Бүхэл бүтэн 100 гаран хүүхэд өвдчихөөд байхад" гэлээ. 

Бид эмнэлгийн шинжилгээний хариу гарсны дараа уг асуудлын талаар эргэн мэдэлэх болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.151
    1 цагийн өмнө

    Үзэх гээд оруулдаггүй шорон шиг газар байна лээ.Зар сурталчилгаар сайхан мэтээр үзүүлдэг ,яг байгаа байдал нь шорон!!!Хуцалгүй төлбөрийг нь бүрэн буцааж өг!!Эрүүл мэндэд нь ноцтой хохирол учируулсан нөхөн төлбөрөө төл!!!Өөрсдөө болохоор тэрбумаар иддэг байж!!!

    Хариулах
  • 66.181.182.248
    2 цагийн өмнө

    манай эцэцг эхчүүд өөрсдөө хариуцлагагүй байна шүү ямар газарт хүүхдээ амрааж байгаагаа мэддэгүй юм уу хаашаа юм вэ очиж үзэгүй юм уу

    Хариулах