СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл намын гишүүн Д.Баттүвшиндээ 45-р сургуулийн урд ТҮЦ байршуулах зөвшөөрөл өгчээ

Zuv.mn
2025/07/18

Наадмын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд шилэн путикүүд буюу ТҮЦ-ийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр байршуулжээ. 

Эдгээр 9 ТҮЦ-ийг өглөөний цайгаар үйлчилдэг зуны түр үйлчилгээний зориулалтаар долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл ашиглуулахаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрлийг олгожээ. 

Үйл явдлыг тодруулбал, Сүхбаатар дүүргийн одоогийн Засаг дарга М.Алтангэрэл өөрийн намын буюу АН-ын гишүүн Д.Баттүвшиндээ 45 дугаар сургуулийн урд уг шилэн ТҮЦ-үүдийг байршуулах зөвшөөрөл өгчээ. Ингэхдээ нийслэл болон нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас ямар нэгэн хэлбэрээр огт зөвшөөрөл авалгүй дүүрэг өөрөө дур мэдэн шийдсэн байна. 

Д.Баттүвшин нь "Дэвжих голден билэгт" компанийн захирал бөгөөд энэ компанийнхаа нэрээр уг ТҮЦ байршуулах зөвшөөрлийг авсан. НИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 6 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байжээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.106.212
    2025/07/21

    нийлэлийн засаг даргад дүүргийн засаг даргыг огцруулах эрх байдаг байхаа , хурдхан зайлуулахгүй бол уруудаж дууслаа

    Хариулах
  • 124.158.106.212
    2025/07/21

    алтангэрэл гэж эргүүг огцруулах хэрэгтэй, байнга л хэл ам таталж буруу шийдвэр гаргаж байх юм

    Хариулах
  • 66.181.178.37
    2025/07/20

    Үүнээс чдолоон дор шар ТҮЦ-үүд их байна БГД-ын 14-р хорооны 18-р байрны хажууд дэлгүүр нэртэй зөвшөөрөлгүй нэг давхар ТҮЦ-үүдийг буулгуулаач ээ. Ар өврөөр нь бие засна, хогоо орцны үүдэнд овоолно

    Хариулах
  • 103.229.123.29
    2025/07/19

    Буруу ажил хийсэн зөвшөөрлөө хүчингүй болгоод өөрөө ажлаа өгсөн нь дээр бололтой тархи оюун нь буруу ажиллаж байна цаашдаа ч буруу явах бололтой яаралтай огцорсон нь өлзийтэй

    Хариулах
  • 59.153.113.116
    2025/07/18

    Хаана шээж баах вэ?

    Хариулах
    • 66.181.179.129
      2025/07/18

      ТҮЦ-ий ард л биз

  • 66.181.182.248
    2025/07/18

    үнэхээр хүмүүсийн тав тухыг хангаж байвал зөвшөөрөл өгөхөд яахав дээ ТҮЦ нүүд чинь шал заваан бохир басйан биз дээ өглөөний цайг уухад хүн бүр л дуртай шүү

    Хариулах