Н.Амаржин: Монгол улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа

Х.Есү
6 цаг 1 минутын өмнө

Нийгэмд үүсээд байгаа шүүмжлэл дагуулсан зодооны асуудал дээр Н.Амаржин ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Бид эргэлт буцалтгүй кастийн системрүү орлоодоо гэж бахираад байсан минь энэ. Монгол улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа. 

Сонгууль боллоо, мөнгийг нь дийлэхгүй. Дөмөгхөн шиг бизнес хийе, стартап эхлүүлье, хамтран ажиллая гэвэл санхүүжилт баян айлын хүүхдийн хамаарал бүхий компаниас гарах магадлал өндөр. Тэдэнд хэвлэлийн, бизнесийн, төр засгийн бүх эрх мэдэл бий. 

Хүссэн хүүхнээ бавж хүссэн дарсаа ууж цээжинд нь Монгол дэндүү жижиг харагдах саагисан бацаанууд олон. Үнэтэй архиар цочтол ширээ шаахад найзанцарууд нь юу ч хэлж чадахгүй гөлөгнөсөн дүр зураг. Мэдээж дажгүй улсууд ч бас бий. Заавал баян гээд муу хүн байх албагүй. 

Гол нь дундаж давхарга гэж байхгүй болсон нь тэгшитгэлийн тогтмол тоо. Бид нийтээрээ орчин үеийн эрх чөлөөт гэр бүлийн бүтэц, хүнийг хардахгүйгээр хайрлах, хувийн орон зай гэх зэргийг мэдэхгүйтэй адил баян ядуугийн ялгаанд хэрхэн харилцан оршихоо одоо л суралцаж байгаа нийгэм. Тэдний нүдэнд бид зүгээр л ялаа. "Жирийн хүн байсан бол" гэдэг яриа тэдний амны уншлага болсон" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.106.22
    2 цагийн өмнө

    хог шаарнуудад хууль яаж үйлчлэх нь вэ бүгд харж байгаа шүү,

    Хариулах