Дорнод аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан 9 болон 13 настай хүүхдүүдийг хутгалсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ: "2025 оны долоодугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан 9 болон 13 настай хүүхдүүдийг хутгалсан хэрэг бүртгэгдсэн.
Одоогоор хэрэгт холбогдсон 52 настай иргэнийг яллагдагчаар татан цагдан хорьсон. Шалгалтын явцад архидан согтуурсан үедээ 9 болон 13 настай хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна