Өчигдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас 71 настай иргэн унаж нас барсан талаар бид мэдээлсэн.
Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, " Өчигдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 15 айлын орон сууцны 2 давхараас 71 настай иргэн унаж нас барсан хэрэг гарсан.
Тухайн иргэн тус барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан. Одоогоор нас барсан шалтгааныг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан эсэх цаашлаад шаардлагатай зүйлсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтооно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна