Зодоонд улстөрчдийн хүүхдүүдээс гадна том групп компаниудын эздийн хүүхдүүд оролцжээ

Zuv.mn
2025/07/21

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд 25 настай залууг зодож, бусдыг гэмтээсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас болон зарим эх сурвалжаас тодруулсан мэдээллийг хүргэж байна. 

Энэ сарын 18-19 шилжих шөнө 03:30 цагийн үед “Хүүхдийн 100”-ийн ZU баарны  гадна залуус маргалдаж, зодолдсоноор 25 настай залууд гэмтэл учруулжээ.

Бидэнд ирсэн мэдээллээр тухайн үед УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, нарын хүүхдүүдээс гадна “Таван богд групп”, “Номин”, “Анун” “Хас” зэрэг томоохон групп, компаниудын эздийн хүүхдүүд байсан гэнэ. 

Маргааны эхлэл нэгнийх нь найз охиныг “хоргоож, эргүүллээ” гэх шалтгаанаас үүджээ. Тухайн үед байсан, маргааны шалтгаан болсон охин бидний мэдэх “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч юм байна. 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Шалгалтын явцад хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслээд хүний биед халдсан байж болзошгүй хоёр иргэнийг давхар эрэн сурвалжилж” эхэлжээ. Харин Т, С нарыг саатуулан шалгаж эхэлсэн байна. 

Зодоонд оролцсон залуусын хувьд согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа юм.

Хохирогч С-ийн нүүрний хэд хэдэн яс хугарч, гэмтсэн байдалтай эмнэлэгт эмчлүүлж байна. Тэрбээр хурандаа асан, ҮАБЗ-ийн томоохон албан тушаалтан байсан Д.Дашзэвэгийн хүү юм байна. 



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.214
    2025/07/22

    Улсын хөрөнгө хулгайлсан,байгалийн баялаг хулгайлсан хүмүүсийн хүүхдүүд даварч байна. Хуулийн хатуу шиитгэл оноох хэрэгтэй.

    Хариулах
  • 103.57.95.91
    2025/07/21

    Цэрэнпунцагын хүү их дээрэлхүү багынхаа зодоонч хүүхэд байсан ш дээ..

    Хариулах
  • 66.181.190.42
    2025/07/21

    Монголчууд бид аав , ээжд нь зөндөө хэлсэн!! Зөв явахгүй бол үр хүүхэд чинь үйлийн үр эдэлнээ гэж энэ бол эхлэл! Та нар одоо хүүхдээ гадагшаа зугтаалгана! Тгд яахав угаасаа лалрын цус чинь гүйж байхад наад лалрууд чинь нөгөө новшийн зангаа гаргаж л таараа тгд харийн шоронд хошногдуулаад ааваа, ээжээ туслаарай гээд гуйгаад уйлахаар та нар мэдэрнээ !! Бага дээр нь наад хог новшнуудаа хүмүүжүүл ! Бас хийсэн үйлийн үрээр олсон мөнгөө улсад нь байна уу? Ард иргэдэд нь байна уу ? Буцааж өг лаларуудаа!! Та нарын энэ их авилга хулгайнаас болж энэ улс яаж сүйдэж, эмнэлэггүй хүн үхэж, сургуульгүй хүүхдүүд нэг ангид 50-60аараа чихэлдэж байна! Энэ их зовлонг та нар үүрнэ шдээ

    Хариулах
  • 66.181.183.56
    2025/07/21

    "Тэнгисийн эрэг дээр" шоу гэх хүүхэд залуусыг уруу татсан дандаа мөнгөтэй ,эрх мэдэлтэй, баячуулын хүүхдүүдийн зугааг гаргасан заваан нэвтрүүлгээ болимоор юм.

    Хариулах
  • 103.212.116.180
    2025/07/21

    Хүн алж тоглосон залуус гэж кино байдаг, түүн шиг баячуудын хүүхдүүд хүн зодож, алж, хүчирхийлээд, ялгүй өнгөрөх болж дээ

    Хариулах
  • 202.55.188.37
    2025/07/21

    Эмэгтэй хүнээс болж нэгийгээ алах нь гэсэн мессежээр юм бичих нь учир дутагдалтай байна даа

    Хариулах
  • 117.111.1.51
    2025/07/21

    Санаа зоволтгүй ээ ард түмэн минь. 7 хоногийн дотор цагаадаад л гараад ирнэ. Юун орон шорон. Тайван амгалан байцгаа.

    Хариулах
  • 192.82.64.22
    2025/07/21

    Баячуудын бацаануудын чуулган болоод нанчилдсан юм биз дээ. Сургамжтай юм болж.

    Хариулах
    • 66.181.178.184
      2025/07/21

      за үгүй шүү гэмгүй зогсож бсан найзын маань дүүг зодож маш хүнд гэмтээсэн одоо худлаа мэдээлэл мөнгөөр цацаж анхаарал сарниулах гэж бна

  • 203.169.48.150
    2025/07/21

    Гэснээс тэр Тэнгисийн эрэг дээрх 247 бил үү балай шуугаад болимоор юм аа. Шал тэнэгийн нэвтрүүлэг, айлын хүүхдүүд эвдэж, залуусыг шоучин болгохоор сэдэлтэй

    Хариулах
    • 103.57.94.160
      2025/07/21

      Яаг үнэн

  • 103.57.93.30
    2025/07/21

    Монголбг ирээдүйд авч явах залуус минь ийм болохоорбид яахавМөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд хүмүүжлээр илүү байж чаддаггүй юм бна лаМөнгө хүнийг эвддэг гэж үнэнмшүү

    Хариулах
  • 66.181.178.248
    2025/07/21

    Дашзэвэгийн хүү ч бас зүгээргүй л байсан байж мэднэ.

    Хариулах
    • 66.181.178.184
      2025/07/21

      за үгүй шүү найзын маань дүү гэмгүй зогсож бхад нь учир зүггүй зодсон. Мөнгөөр ийм худал мэдээлэл цацаж бна

  • 202.55.188.105
    2025/07/21

    Үр хүүхдээ зөв хүмүүжүүлвэл эцэг эхэд нь хэрэгтэй баймаар

    Хариулах
    • 103.229.121.200
      2025/07/22

      ЭХЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛОВЧ ТӨРӨЛХӨӨС НЬ ТИЙМ ӨГӨГДӨЛ ТАРХИНД НЬ СУУГДААГҮЙ УЧИР ЯМАР Ч БОЛОМЖ АЛГА