С.Шижирбат: Допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байна

Х.Есү
2025/07/18

Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээний хариу 48-72 цагийн дотор гардаг байтал одоог хүртэл бөхчшшлийн шинжилгээний хариу ирээгүй байгаа нь шүүмжлэл дагуулаад байна. 

Энэ талаа спортын тайлбарлагч С.Шижирбат ийнхүү бичжээ. 

"Яаралтай нөхцлөөр мөнгөө төлөөд 48 цагийн дараа допингийн шинжилгээний хариу мэйлээр ирчихсэн. Яагаад зарлахгүй байна аа. Энэ сарын 13-нд нисгээд 16-нд хариунууд мэйлээр ирчихсэн. WADA буюу Олон Улсын допингийн эсрэг агентлагийн дүрмэнд ч байдаг. Монголын допингийн эсрэг үндэсний дүрмэнд ч байгаа А савнаас илэрвэл олон нийтэд зарлана. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 14.9-д үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу хувь тамирчинд хэлээд олон нийтэд мэдээлнээ гээд заачихсан.

Нэг тамирчны шээсийг А, Б саванд хуваагаад хийдэг учраас илэрсэн тамирчин Б саваа өөрийн зардлаар шинжлүүлэх үү, үгүй юу гэдгээ өөрөө шийддэг. Тэр дараагийн асуудал процессоороо үргэлжлээд явдаг. Б савны хариу хүлээнэ тэр болтол олон нийтэд зарлахгүй гэж ард түмний тархийг угаадаг байлаа. Өчнөөн жил хугацаандаа зарладаггүй ард түмнийг бухимдуулдаг дарсан гэдэг хэрүүлтэй явж ирлээ. Хэрэлдхээс ч аргагүй стандартын зөрчлүүдтэй байж ирсэн.

Одоо бөхийн хүрээнээс хэдэн тооны бөхөөс илэрчээ гэдэг яриа гараал цаашаа сайтууд пэйжүүдээр сэвэгдэж таавар таалгаж, хэрэлдүүлж, хугацаа аваад л. Байж байж тоо нь зөрөөд л дуусдаг сценар өчнөөн жил явсан даа. Дэлхийн бусад төрлүүдэд А савнаас илрээд л дэлхий даяар зарладаг, өчнөөн жишээнүүдийг хэлж болно. Та бүхний сайн мэдэх Монгол тамирчдын ч жишээнүүд бий шүү дээ" гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.213
    2025/07/19

    Энэ нөхөр бөх тайлбарлана гэж ёстой " чарладаг " хашгирдаг" юу ч болооогүй байхад түрүүлээд л орилчихдаг хүн байна ...энэ хүнээр бөх бүү тайлбарлуулаачээ....

    Хариулах
  • 66.181.185.126
    2025/07/19

    Чи одооүндсэн ажлаахий их мэдэгч болжээ зарим нь ирээгүй гэсэн шүү

    Хариулах
  • 66.181.178.37
    2025/07/19

    МОНГОЛ төрийн эрх мэдэлтнүүд хариуг шууд яагаад зарлахгүй байгаа юм вэ? АСУУДАЛТАЙ болжээ

    Хариулах
  • 66.181.190.198
    2025/07/18

    Үзүүр түрүүний бөхчүүдээс допинг илэрчихээд эрх мэдэлтнүүд яах ухаанаа олохгүй сууцгааж бгаа биз дээ.

    Хариулах