“Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүдээс цусан суулгын халдвар илэрчээ

Х.Есү
2025/07/19

“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдийн дунд хоолны хордлого гэх шинж тэмдэг бүхий өвчлөл гарч, 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ. 

Халуурах, гэдэс базлах, шингэн алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд цусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр амархан дамждаг халдварт өвчин юм.

Мөн зуслангийн туслах тогооч, нэгэн багшаас мөн цусан суулга илэрсэн нь ариун цэврийн ноцтой зөрчил, хүнсний аюулгүй байдлын дутагдал байж болзошгүйг харуулж байна.

Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй байна. 


 Эх сурвалж: Erdenetinfo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна