Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг "М.Билэгтийн эмнэлгийг урсгал завсрын үедээ ашигласан" гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх шахалт үзүүлж, эх барих эмэгтэйчүүдийн эмч хүнийг сэлгэн томилсон.
Улмаар М.Билэгтийн "Энэр мед" компани ХСҮТ-ийн урсгал завсрын хугацаанд буюу 2025.10.01-ний өдөр хүртэл үнэгүй ашиглуулах гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ. Ингэснээр ХСҮТ урсгал завсрынхаа хугацаанд "Энэр мед" компанийн барилгыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
ХСҮТ-ийн захирлаар Т.Мөнхсайхан сайдын үед томилогдсон М.Адилсайхан нь тус эмнэлгийн ачааллыг бууруулах стратеги танилцуулсан байдаг. Үүнийг салбарын сайд асан Т.Мөнхсайхан ч удаа дараа онцолж байв.
Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорсноор Т.Мөнхсайхантай ихээхэн таарамжгүй харилцаа бүхий Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.
Ингэснээр Т.Мөнхсайханы хэрэгжүүлж байсан тодорхой бодлогууд Ж.Чинбүрэнтэй таарамжгүй харилцаатай учир зогсоход хүрээд буй. Үүний нэг нь хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах М.Адилсайханы стратегийг хэрэгжүүлэх боломжгүй болж буй явдал юм.
Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгт 12 давхар бүхий 10 мянга гаруй м.кв талбайтай эмнэлгээ жижиглэн хэлбэрээр зарж Хөгжлийн банкны өрөө дарахаар ажиллаж эхэлсэн байна. Хөгжлийн банкны өр нь 40 гаруй тэрбум аж.
Уг эмнэлгийн барилгын хөрөнгийн үнэлгээ нь 176 тэрбум бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу дуудлага худалдааг хоёр удаа зарласан хэдий ч худалдан авагч гарч ирээгүй тул эдүгээ 89 тэрбум буюу 50 хувиар үнэ нь доошлоод байгаа юм. Хэдий үнэ ингэж доошилсон ч дотоодод эмнэлгийн барилгыг тэр чигт нь худалдан авах худалдан авч гарч ирэхгүй байгаа тул жижиглэн борлуулах шийдэлд хүрээд байгаа аж.
Эмнэлгийн барилгыг 2025 оны төсөвт түрээслэн шилжүүлэх зорилгоор 17 тэрбум төгрөг суулгасан ч Хөгжлийн банкны зүгээс Эрүүл мэндийн яамны зарласан гурван удаагийн тендерт оролцоогүй юм.
Улмаар төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагдаж, Эрүүл мэндийн яам санхүүжилтгүй болсон тул "Энэр мед" компани ХСҮТ-ийг урсгал завсараа дуустал нь үнэгүй ашиглуулах гэрээ байгуулаад байв. Үүнийг Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг ажлаас нь халах үндэслэл болгон хэрэглээд байгаа нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.84
Ямар өндөр үнэтэйм ??? Яаж тийм үнэ хүрдийм? Бодит үнэ тогтоож зараач!!!
Хариулах124.158.106.22
улсын чухал ажлыг хувийн харилцаанаас болж дордуулж байдаг чинбүрэн гэж хог байнаа, одоо хамаа намбаагүй цуслаж эхэлнэ дээ
Хариулах66.181.178.37
Сайд буруу ажил хийж байна
Хариулах66.181.177.52
Энэ эмнэлэг Монголын ард түмэнд их хэрэгтэй байсан даа.Уг нь...
Хариулах14.1.81.131
Хавдарын эмнэлэгийг ингэж улс төрийн өшөө хонзон авах хэрэгсэл болгож байгаа Чинбүрэнг огцруулья
Хариулах66.181.188.52
Чинбүрэн больмоор юмаа,ямар ашиг сонирхлын зөрчил байдаг болохоороо хуучин сайд байсан ММөнхсайхан,Энхболд нар болон тэдний багийнхантай тэрсэлдээд байдаг юм бэ,хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн байж арай дэндүү юмаа,мөрөөрөө мэс заслын эмчээ хийх байж дээ,улс төрд ороод ухаан нь мууджээ
Хариулах66.181.167.64
сахил хүртээд шал дордов гэж аль ч талдаа засаг солигдоод бүүр дордлоо шүү
Хариулах59.153.115.196
Чинбүрэн өөрийн эмнэлгээ ашиглуулж бизнесээ цэцэглүүлэх санаатай биз дээ
Хариулах202.9.40.165
Чинбүрэн больмоор юмаа самраачин л хийх юм дооо
Хариулах103.57.92.48
Энийг овоо юм болов уу гэж бодсон чинь ёстой овоолсон баас юм бна даа
Хариулах