Олон нийтийн анхаарлын төвд байгаа зодооны асуудал дээр хуульч, өмгөөлөгчид байр сууриа илэрхийлсээр байна.
Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ:
"Дундговь аймагт 6 ширхэг зайрмаг өгсөнгүй гэж согтуу залуу худалдагчийг барьж зодов. Тэр зодсон залууг 30 хоногоор цагдан хорив.
Улаанбаатарт барны үүдэнд мансуурсан этгээдүүд бүлэглэн хүн зодсон хэрэгт холбогдов. Шүүхээс Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, "...шүүхээс заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй..." гэх мэт үндэслэл бичээд цагдан хорихоос татгалзжээ.
Яг ижилхэн 2 кэйс. Нэг нь архинд нөгөө нь мансууруулах бодис хэрэглээд хүн зодсон. Аль аль нь айхтар хүн гэмтээсэн.
Гэтэл нэг дээр нь Олон улсын пактаа үндэслээд сулладаг. Нөгөө дээр нь олон улсын пакт нь хэрэгждэггүй ямар гээчийн хууль журам бэ?
Би ч хуулийн салбарын хүн. Цагдан хорионы асуудал бол арай шүү" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.199
тэгвэл ядуу баян хүнд тус бүрт гь хууль зохиовол хэл амгүй . тэгээд боолын нийгэм рүүгээ шилжвэл таарна. явсаар ядуу хүнийг шууд боол хэмээн үзэж боолын нийгмийн зарчмаар шууд цаазлах болждээ.
Хариулах66.181.160.83
Ene ulsad mungutei bol hun alsan ch ylgui ! mungugui bol 100 tugrug hulgaisan heregt heden ch jiliin yl avch bolno !
Хариулах202.126.90.193
Манай улсд хууль шйлчлэх хүрээ хүн бүр өөр өөр юм уу гэж харагдаад удаж байна. Ядарсан хүнд дээрэлхүү гэж чадарсан хүн ял авсан тохиолдол үнэхээр ховор. Машин шүргэлцхэд хүртэл цагдаа ирээд муу тэрэгтэй хүний зөв байсаар байхад камераа ч үзэхгүйгээр нөгөө том жиптэй хүний талд орж ТА НАРААС МАШ ӨНДӨР МӨНГӨ НЭХЭЭД ХЭВТЧИХВЭЛ ЯАХ ЮМ. зүгээр тохиролцоод өнгөрчих гээд байгаа ш дээ
Хариулах