Томоохон албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд нийлж бусдыг зодсон асуудал олны анхаарлыг нэлээдгүй татаад байна. Уг хэргийн талаар зодуулсан хохирогч хүүгийн эгч цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
"Монгол Улсад амьд явах баталгаа байна уу?
Миний дүү 2025 оны 7сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохиж унагааж араас нь Эрэлийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хуульд
3.7 дугаар зүйлд
“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
6.4 дүгээр зүйлд
“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүнрүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсанг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү.
Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү. Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ. Энэ өөрөө зөв үү?
Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь энэ зөв үү тэ? Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажилаад эхэлж. Уучлаарай хүний биед түрүүлж гар хүрчээд дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүдлүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй.
Монгол Улсын Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр! Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү.
Мөн би хохирсон дүүдээ Монгол улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.203
Удахгүй наадуул чинь гишүүн, сайд энэ тэр болоод явах да,
Хариулах202.126.90.12
Ер нь бохир аргаар баяжсан эрдэнэбат цэрэнпунцаг баатарсайхан нарын үр хүүхдүүд бохир новш орчинд өсөж хүмүүжил нь хууль ёсыг уландаа гишгэлсэн аав ээжийн үргэлжлэл Монголд үндэсний үйдвэрлэл гэж байхгүй зөвхөн газар нутаг газрын баялаг зарж үндэслэлгүй хөрөнгөжсөн адаг шааруудын үргэлжлэл ийм бхад бид хөгжил цэцэглэл гэж ярихч хэрэггүй эд шийтгэл хүлээхгүй учир нь хууль хуульчид новш юм чинь
Хариулах