Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх /U16/ насны
хөвгүүдийн Ази тивийн аварга шалгаруулах VIII тэмцээн энэ сарын 31-нээс ирэх сарын 7-ны
өдрүүдэд манай улсад болж байна.
Ази тивийн шилдэг 16 баг өрсөлдөж буй тус тэмцээнд манай хөвгүүдийн шигшээ баг анх удаа
оролцож байгаа бөгөөд БНХАУ, БНСУ, Малайзын багуудтай “С” хэсэгт багтсан юм.
Манай хөвгүүд эхний тоглолтдоо тэмцээний гурван удаагийн аварга БНХАУ-д хожигдсон бол өчигдөр мөн тэмцээний 2015 оны аварга БНСУ-ын багтай тоглож 59-85 оноогоор хожигдлоо. Манай баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо 19.00 цагаас Малайзын багтай хийнэ.
“FIBA U16 Asia Cup” тэмцээн нь анх 2009 онд Малайз улсад болж, БНХАУ-ын баг түрүүлж
байснаас хойш нийт долоон удаа зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ, Австралийн багууд тус
бүр гурав, БНСУ-ын баг нэг удаа түрүүлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна