"Ливерпүүл 2025" боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Zuv.mn
2 цаг 42 минутын өмнө

Олимпын боксын энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Ливерпүүл хотын "М & S Bank Arena"-д өнөөдөр эхэлнэ. 65 орны 550 боксчин оролцох тус тэмцээнд манай улс 10 тамирчнаа илгээгээд байна.

Монгол Улсын шигшээ баг

Эрэгтэй  

50 кг А.Баттулга

55 кг Х.Билгүүнсайхан

60 кг Г.Лундаа

65 кг Б.Мишээлт

70 кг О.Бямба~Эрдэнэ

Эмэгтэй

48 кг Л.Алтанцэцэг

51 кг Б.Мөнгөнсаран

54 кг О.Есүгэн

57 кг М.Энхжаргал

60 кг М.Намуун

 

Дасгалжуулагч

О.Батхүү

Ж.Еркин

Пинейро Рубен Санчес (Куба)


Олимпын боксын ДАШТ нь 1974 онд Кубын нийслэл Гавана хотод анх хөшгөө нээснээс хойш нийт 22 удаа зохиогдсон бөгөөд энэ жил 23 дахь нь юм.

Монголын баг тамирчдаас МУГТ Равсалын Отгонбаяр "Мюнхен~1982" ДАШТ~ээс анхны мөнгөн медаль хүртсэн бол “Милан 2009” ДАШТ-ээс МУХБ, МУГТ П.Сэрдамба анхны бөгөөд одоогоор цорын ганц алтан медалийг хүртсэн. Өдгөө Монголын баг тамирчид ДАШТ-ээс 1 алт, 6 мөнгө, 9 хүрэл, нийт 16 медаль хүртээд байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна