Германы хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа гурав дараалж хожигдлоо

Zuv.mn
3 цаг 31 минутын өмнө

Хөлбөмбөгийн их гүрнүүдийн нэг Герман улсын шигшээ баг ирэх жил болох ДАШТ-ийн сонгон шалгаруулалтын эхний тоглолтод Словакийн багт 0:2-оор дийлджээ. Ингэснээр тэд албан ёсны тоглолтуудад түүхэндээ анх удаа гурав дараалж хожигдсон байна. ДАШТ-ий сорилгын нээлтийн тоглолтод хожигдсон нь ч түүхэнд анхны тохиолдол болжээ.

Словактай хийсэн тоглолтод германчууд 70 хувьтай бөмбөг эзэмшсэн ч словакчуудын нягт хамгаалж, чанартай сөрөг довтолгоо хийх тактик амжилттай болж, хоёр гоол оруулсан байна.

Германы шигшээ багийн дасгалжуулагч Юлиан Нагельсманн шигшээ багаа ахлах дасгалжуулагчийн хувиар 24 тоглолтод авч орохдоо зургаад нь хожигджээ. Тэд ДАШТ-ий сорилгод Умард Ирланд, Люксембург, Словакийн шигшээ багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна