Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга асан Майк Тайсон өөр нэгэн алдартай боксчин Флойд Мейвезертэй үзүүлэх тулаан хийхээр болжээ.
Тулаан ирэх оны хавар болно гэж эх сурвалж мэдээлсэн байна. Болох газар, товыг удахгүй зарлах аж.
Майк Тайсон энэ жил 59 настай. 39 жилийн өмнө мэргэжлийн боксын түүхэн дэхь хамгийн залуу хүнд жингийн дэлхийн аваргаар тодорч, алдар нэрээ дуурсгаж байсан нэгэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Жейк Полтой тулалдаж шүүгчийн саналаар ялагдсан. Мэргэжлийн боксоор 59 тулалдаж, 50 ялж, долоо ялагдан, хоёр тэнцсэн.
Түүний өрсөлдөгч Флойд Мэйвейзер энэ жил 48 настай. 2017 онд 50 тулалдаж 50 ялсан гэсэн төгс үзүүлэлттэйгээр мэргэжлийн боксоос зодог тайлсан. Сүүлд шоу тулааныг хийх болсон бөгөөд хамхгийн сүүлд 2024 оны наймдугаар сард тулалджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна