"ЛИВЕРПҮҮЛ 2025": О.Бямба-Эрдэнэ, Г.Лундаа нар боксын гайхамшгийг харууллаа

Zuv.mn
4 цаг 32 минутын өмнө

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй 10 /эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин/ тамирчнаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж буй М.Энхжаргал хамгийн түрүүнд дэвжээнд гарч тулалдан Австралийн тамирчин Жулия Рамадантай тулалдаж, хажуугийн шүүгчдийн 4:1-ийн саналаар ялсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарч тулалдлаа. 

Эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран Украйны тамирчин Маринчук Ярославатай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгуулсан. 

Дараа нь эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-эрдэнэ Литви улсын тамирчин Александр Трофимчуктай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгууллаа.

Сүүлд Монголын цагаар өнгөрсөн шөнө эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Лундаа Гүрж улсын тамирчин Артюш Гомцянтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 5:0 саналаар ялалт байгуулав. 


.Эмэгтэйчүүдийн 60 кг жинд манай шилдэг мастеруудын нэг  М.Намуун харин БНХАУ тамирчин Яанг Ченгүд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.182
    19 минутын өмнө

    хужаа нарыг бокс,жүдо,бөхөөр дийлэхээ байгаад ирэхээр энэ спортын төрлүүд монголд хөгжөөд бна уу ухраад бна уу аль нь вэ хө???

    Хариулах
  • 103.168.34.225
    3 цагийн өмнө

    Daraagiin uchraagaa Iim yalaasai bilee burhan mini

    Хариулах