Р.Чингис генерал үүрэгт ажилдаа буцаж орох уу

Zuv.mn
4 цаг 1 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа өнгөрсөн өвөл болсон жагсаалын үеэр "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан ба түүний хүү, Р.Чингис ба түүний дүү нар санхүүжүүлж байна" гэж мэдэгдэн, улмаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдын саналаар, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

О.Алтангэрэл тухайн үед “Р.Чингис генералын гэм бурууг гагцхүү шүүх тогтооно. Шүүхээс гэм буруугүй нь тогтоогдвол ажлаас чөлөөлсөн хариуцлагыг би хүлээнэ” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл Р.Чингис генералтай холбоотой хэргийг шалгасан шүүхийн шийдвэрийн тойм нээлттэй байршжээ. Шүүхээс Р.Чингисийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 26,683,910 төгрөгийг  олгохоор болсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хувьд, 2025 оны нэгдүгээр сарын 7-ны Б/01 тушаалаа тавдугаар сарын 2-нд хүчингүй болгож, төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэмжийг төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлээд байсан талаар хэвлэлд бичсэн байна. 

Ерөнхий сайдын хардлагын үнэ цэнэ улсын төсвөөс нэг улдаагийн тэтгэмж, цалин хөлсни й нөхөн олговор хэлбэрээр хэдэн арван саяын үнэтэй тусжээ. 

Хуулиараа дээд албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас албан тушаалаас харагдсан бол үүрэгт ажилдаа буцаан томилогддог. Энэ дагуу Р.Чингис генерал Дотоодын цэргийн штабын даргын үүрэгт ажилдаа буцаж орох боломж нээгдсэн бөгөөд орох эсэх нь түүний өөрийнх нь сонголт болоод байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.57
    9 минутын өмнө

    Чингис одоо болиоч тэтгэвэртээ нэр цэвэр гараачээ

    Хариулах