Д.Эрдэнэбилэг “Шийдсэн мэх”-ээ хийв үү

Х.Батсайхан
2025/09/10

Хуульч О.Баасанхүү өчигдөр твиттер хуудастаа “Оросууд Эрдэнэтийн 49% г буцаан авч байгаа гэнэ. Сахал Эрдэнэбилэгт мөнгийг нь хүүтэй буцааж өгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар болж байгаа гэнэ. Учир нь худалдан авсан тал өмчөө аваагүй учраас худалдсан тал нь үүргийнхээ дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулжээ” гэж жиргэсэн нь шуугиан тариад байна. Үүнтэй холбоотойгоор бид “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, түүнтэй холбоотой өрнөсөн үйл явдал болон одоогийн нөхцөл байдлыг маш товчоор танилцуулж байна.  

Ч.Сайханбилэгийн хэлсэн “Цаг хугацааны хайч”-ны нөлөө буюу УИХ-ын шийдвэргүй худалдан авалт

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 2016 оны сонгуулиас хэдхэн хоногийн өмнө “Монголын зэс” корпораци ОХУ-ын “Ростех” корпорациас 400 сая, 270 мянган ам.доллараар худалдаж авсан байдаг. Улмаар үүнийгээ сонгуулийн санал хураалт болохоос нэг хоногийн өмнө, сурталчилгаа хаагдахтай зэрэгцэн олон нийтэд зарлаж, ““Эрдэнэт” УБҮ 100 хувь Үндэсний компани боллоо” хэмээн сурталчилсан байдаг. Тэрбээр энэ үйл явдлыг баярт мэдээ хэмээн ойлгож, сонгуулийн санал авах ажилд нь дэм болно чинээ санаж байсан нь магадтай.

Гэвч санал хураалтын өмнөх өдөр “Яагаад УИХ-аар оруулалгүй зөвшөөрөв” гэдэг зүй ёсны асуулт гарч, МАН улстөржүүлснээр АН-ын ялагдлын эхлэлийг тавьж орхисон билээ. Үр дүнд нь МАН үнэмлэхүй ялалт байгуулж, улмаар сонгуулийн санал хураалтын өмнө явуулсан суртал ухуулгадаа бантан, 49 хувийг төрд буцааж авах шийд гаргаснаар бүх зүйл эхэлсэн юм.

Болсон процессыг товчилбол, 49 хувийн тал шүүхдэж, ялснаар “Монголиан коппер корпорэйшн” заргаа авсан. Улмаар 2018 оноос компанийг хохиролгүй болгох буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Уг нь бол УИХ асуудлыг “нөхөн” хэлэлцэж шийдвэр гаргах, эс бөгөөс 400 сая ам.долларыг “Монголиан коппер корпорейшн”-д гаргаж өгөөд 49 хувиа авах гэх мэт боломжууд зөндөө л байсан.

Олон нийт бол “Эрдэнэт”-ийн тодорхой хувь нь хувийн хэвшилд байхыг дэмжиж байсан бөгөөд 49 хувийг биржээр арилжаалж, олон нийт рүү гаргах замаар 400 сая ам.долларыг босгох ч боломж байсан юм.

Гэьч төр энэ боломжуудын алиныг ч ашиглаагүй бөгөөд  2019 оноос эхлэн Д.Эрдэнэблэгийн гэх тодотголтой ААН-үүдэд зохион байгуулалттайгаар эрүүгийн хэрэг үүсгэснээр асуудал удаашрах шалтаг болсон байдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор эзэмшиж байсан  “Кью Эс Си” үүний нэг л жишээ. Тус компанийг үүргээ биелүүлээгүй хэмээн концессыг цуцалж, улсыг асар их алдагдалд оруулсан мэтээр зохиомол өр үүсгэсэн ч цаанаа Д.Эрдэнэбилэгт хамаатуулж, “49 хувиа өгчихвөл энэ өрийг чинь цайруулья” гэсэн шантааж явж байсан гэдэг. Энэ асуудал одоо ч хэвээрээ Шүүх дээр явж байгаа бөгөөд шийдэгдээгүй.  

О.Баасанхүүгийн мэдэгдлээр бол асуудлаа шийдээгүй нь одоо оросуудад олз болж байгаа бололтой. Яагаад олз вэ гэхээр, тэдэнд бас ашиг сонирхол бий.            

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд өгөхгүй байх ОХУ-ын сонирхол

ОХУ Эрдэнэтийн 49 хувиа зарвал эхлээд Монголын талд мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч тухайн үед “Ростех”-ийн удирдлагууд ч юм уу, эсвэл төрийн бодлого нь тийм байсан уу, ямартай ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах саналаа маш шахуу хугацаанд ирүүлсэн байдаг. Манайхыг мөнгө өгч чадахгүй гэж тооцсон уу, дараа, дараагийн зарах улсуудаа товлочихсон байсан гэдэг. Ямартай ч Чуулган завсарлачихсан, улс мөнгөгүй үед ийм юм болсон нь үнэн. Энэ нь оросууд Эрдэнэтийн 49 хувийг Монголын талд 100 хувь өгөх сонирхолгүй байсан гэдгийг харуулдаг юм.

Гэтэл “Монголиан коппер корпорэйшн” гэгч компани гарч ирээд богино хугацаанд мөнгө цуглуулан оросуудын тавьсан болзлыг биелүүлж орхисон. Гэхдээ УИХ-аар оруулаагүй гэдгийг дээр дурьдсан билээ.   

Түүх сөхвөл, АН-ын Ерөнхий сайд Ж.Наранцацаралт ОХУ руу “Эрдэнэт үйлдвэрийг Монголын ААН худалдаж авахад татгалзах зүйлгүй” гэсэн бичгийг ОХУ руу явуулаад огцорч байсан. Тиймээс Эрдэнэттэй холбоотой өрнөсөн процессыг Монголд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх гэсэн оросуудын мэх гэж таамаглах нь ч байв.

Ямартай ч, оросуудын энэ гэнэтийн санал коммунист угшилтай МАН олон жилээр тасралтгүй ноёлон засаглах, АН салан бутрах нэг шалтгаан болсон нь гарцаагүй үнэн.

Д.Эрдэнэбилэг “Шийдсэн мэх”-ээ хийв үү

Эцэст нь, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой өрнөх үйл явцуудын гол зорилго нь юу байх вэ гэдэг дээр нэг таамаг байна. Д.Эрдэнэбилэгийг хэдий муулдаг ч тэрбээр ОХУ-д байсан өмчөө Монголд аваад ирсэн нь маргашгүй үнэн. Тэгвэл, монголчууд нэгэнт ороод ирчихсэн өмчөөсөө татгалзаж, ОХУ-д буцааж өгөх тэнэгүүд мөн үү. Мэдээж биш.

Тиймээс энэ бүх үйл явц, О.Баасанхүүгийн асуудал нэгэнт шийдэгдсэн мэт цочир мэдэгдэл энэ бүгд нийлээд “Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-д алдаж байснаас хувийн хэвшилдээ /Д.Эрдэнэбилэгт/ байж байсан нь дээр” гэдэг рүү очиж тун магадгүй.

Яг үнэндээ "Эрдэнэт"-ийн 49 хувийг өөрийн болгох тал дээр төр юу ч хийгээгүй. Хууль шүүх дээр гацааж, тэр хоорондоо жаахан "идэж" байгаа л асуудал шүү дээ. Ард түмний өмч болсон энэ  том үйлдвэрт хувийн хэвшлийн хяналт ус агаар шиг хэрэгтэй байгаа нь үнэн. Гэтэл энэ хяналтыг л оруулахгүй байх зорилготой юм шиг байсаар ирлээ. Одоо энэ асуудлыг нэг талд нь гаргах цаг яалт ч үгүй болсон. 

Мэдээж, асуудал энэ дээрээ хүртлээ цаг хугацаа шаардах л байх. Гэвч Монголын улс төрд шинэ эвсэл үүсэж, хуучин бүтэц эвдэрч байгааг бодолцвол боломжгүй зүйл ч биш билээ.  



Сэтгэгдэл (50)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.237
    2025/09/16

    Эрдэнэ бичлэгээ монголд оруулаад ирсэнд баярлалаа. Бид мөнгөө босгоод чамд өгъе гэхгүйгээр марзан схем зурж монгол банкны болон банкны хадгаламж аар авчихсан мэт сэтгэгдэл ард түмэнд төрүүлсэн нь буруутай үйлдэл байсан. Шууд л төрд авна. Чамд мөнгө өгөхгүй гэсэн мессеж явуулсан. Шүүхийн шийдвэр Эрдэнэбилэгийн талд гарсан ч засаг зөрүүдлэсэн хэвээр байсан учир Эрдэнэ билэг олон улсын арбитрт хандахаар асуудал тавихад засаг буулт хийсэн . Эрдэнэ билэг зээл авсан бол Эрдэнэбилэг л төлнө. Засаг нь үнэгүй хураагаад авчихсан гээд Эрдэнэ билэг төлөхгүй байх боломжгүй. Ийм заваан үлгэрийг Л. Оюун эрдэнэ зохион байгуулсан байдаг. Өндөр настан тэтгэврийн зээл авчихаад золгүй явдлаар нас барахад үр хүүхэд нь төлдөг тэй адил хууль үйлчилдэг. Зарим нь төрийн мөнгөөр худалдаж авлаа гэж эргүүтээд байх нь маш тэнэг үйлдэл......

    Хариулах
  • 66.181.189.133
    2025/09/16

    Эрдэнэтийн 49%,- г авчихад Монгол улсын төр юуу ч хийгээгүй гэдэг нь юуу гэсэн үг вэ??? Тэр үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нарт нь Оросын засгийн газар санал болгож байхад МАН -Ан мафиууд Сахал Эрдэнэбилэгт нууцаар өгсөн нь үнэн биз дээ!!! МАН -АН мафиуудын төр л Монгол улсыг сүйрүүлэж байсан одоо ч Хүрэлсүх гэж албин чөтгөр сүйрүүлэж бн!!

    Хариулах
  • 202.126.89.225
    2025/09/15

    Сэтгэгдэл бичигч нар жаахан тэнэг үү, үл хөдлөх худалдах гэрээ, бизнесийн талаар жаахан судлаж үзээд бичээч, сэтгүүлчийн дүгнэлт зөв бхаа

    Хариулах
    • 103.57.95.70
      2025/09/16

      Tiimee uneen

  • 66.181.177.200
    2025/09/15

    Хуцаарай та нар улсын өөриинх нь мөнгөөр улсын өмчийг үнэгүйдүүлж авчихаад олон юм донгосоод байгаарай

    Хариулах
    • 103.229.122.237
      2025/09/16

      Улсын өмч үнэгүйдүүлж авна гэж юугаа яриад байгаа тэнэг вэ Улсын мөнгөөр гэнэ. Шалихгүй мөнгө монгол банкнаас зээлсэн байдаг. Тэр зээлсэн мөнгөө Эрдэнэ билэг л төлнө. Засаг ( Л. Оюун эрдэнэ л ) үнэгүй авна гэж байгаад шүүх дээр унасан шүү.

    • 103.145.234.37
      2025/09/16

      Сэдэвээсээ хөндрийч хэрүүл зодоон үүсгэдэг комунист заль хэрэглэх муухай

  • 202.126.88.70
    2025/09/15

    Сахал 1 мөсөн залгих санаа бол бгаа. Оросууд мөнгөө авчихсан учир монголчууд өөрсдөө мэдэг гээд хаяж бн. Монгол компани авсан учир нээх тоохгүй бн. Эсүүл

    Хариулах
  • 66.181.186.78
    2025/09/15

    Зочин.

    Хариулах
  • 66.181.186.78
    2025/09/15

    Наадах чинь сенсац байна аа. Монголын нутаг дээр байгаа юмыг монголчууд л мэднэ. Оросуудад ямар ч Их сонин юм аа. Би 2 3 удаа энэ сэтгэгдлээ бичлээ. Оросууд гэж хэлэхээр л энэ нэг ч бичигдэхгүй байх юм. Ямар учиртай юм бол? Одоо

    Хариулах
  • 103.212.119.103
    2025/09/15

    Битгий худлаа сенсаац зорилготойгоор тавиад байгаарай

    Хариулах
  • 103.168.34.154
    2025/09/14

    Бизнесийн хуулиар бол Оросууд наймааг буцааж худалдан авагч этгээдийг хохиролгүй болгох ёстой байх. Харин хариуцагч этгээд нь Монгол улсын ЗГ болхоор яахын бол? Олон улсын бизнес, худалдаа наймааны хуулиар яах ч аргагүй ОХУ наймааг буцааж сахал хочит Эрдэнэбилэгийн хохиролыг барагдуулах үүрэгтэй.

    Хариулах
  • 122.201.31.18
    2025/09/14

    Шал худлаа мэдээ.оросууд эргэж буцахгүй

    Хариулах
  • 122.201.31.74
    2025/09/14

    Буцаагаад өгчөөсэй.Гоё юм болно

    Хариулах
  • 103.168.34.10
    2025/09/14

    Цуурхал.

    Хариулах
  • 202.9.47.55
    2025/09/14

    ЗГ хоорондын гэрээний дундуур заль гаргаж авсан болохоор хэзээ ч дахиж сөхөгдөж алдаагаа давтаж чадахгүй байлгүй дээ.

    Хариулах
  • 202.126.90.176
    2025/09/13

    Зочин . Энэ бол Цуурхал эсхүл шуугиан тарих гэсэн оролдлого,магадгүй үгсэн хуйвалдсан Сайхан бэлэг , Эби..нарын явуулга байж мэднэ. ОХУ - тал маргалдахгүй.....

    Хариулах
  • 66.181.181.97
    2025/09/13

    Оросд өгөх албгүй монголын ард түмний өмч одоо ашигтай олон тэрбум төгрөг улслаа өгөөд шинэ орд нээглсэн болхоор мангадууд шунаж бгаа оросын тахир халаас ч энэ үйлдвэрт бхгүй болсон авдаг юмаа хэл дахин нугалж аваад арилсан урдаас нь салаа гаргах хэрэгтэ

    Хариулах
  • 202.55.188.86
    2025/09/13

    Манай дарга нарын алсаа бодоогүй , Эрдэнэтийг өөрсдийн хувийн хөрөнгө шиг байлгаж, идэж ууж ирсэн шуналтай нь холбоотой юм. Эрдэнэтийн мөнгө ийм зорилгоор ашиглагдсаар өнөөг хүрсэн. Ковидын зурвас үеийг эс тооцвол ард түмэнд тэгж бялхтал, цалгитал гялайлгасан юм байгаагүй. Хичнээн мөнгө нь тэгж алга болсоныг ёстой Бурхан л мэдэх байх. 49% -ийг авч ирсэн Эрдэнэбилэг гэдэг хүн энд огт хамаа байхгүй. Оросууд доллар олох нь хэцүү болсон. Манай дарга нарын энэ арчаагүй байдлыг хараад Оросууд ажиллахаар шийдсэн нь үнэн байж магадгүй л юм. Оросуудтай тохироод авсан хувийн хэвшилдээ байсан бол ийм юм болохгүй л байсан байх даа. Даан ч манай дарга нарт энэ нь ашиггүй байсан. Монгол хүн гэдэг чинь шунал нь шулам болсон ханаж цадна гэж байхгүй бэрдүүд л байдаг юм байна шүү дээ

    Хариулах
  • 124.158.104.11
    2025/09/13

    Тарвагадорж авах гээд л байх юм одоо болиоч.

    Хариулах
  • 66.181.178.206
    2025/09/13

    Тэрэн шиг худалаа юм байхгүй байхаа...тэртээ тэргүй үнэгүй ,хугцаа нь болоод манайд ирж байсан өмч хугцааг нь болгоод 2 жилийнх нь эрхийг нь өгнө л биз оросууд 49%-нүүлгээд аваад явна гэсэн гэрээгүй ямарч гэсэн манай гарууд шиг хуншгүй улс биш...мөн хулайг хөрөгийг улс хурааж авдаг хууль бий дээ,үгүй юу?

    Хариулах
  • 103.229.122.219
    2025/09/13

    Монголын засаг төр Эрдэнэбилэг ээ монголд оруулаад ирсэнд баярлалаа. Мөнгөний асуудлыг төр шийдээд улсдаа авъя гэж хэлэх ёстой болохоос шууд хувь хүнээс дээрэм маягаар авах нь зохисгүй хэрэг болно. Эрдэнэбилэг зээл авсан бол Эрдэнэбилэг л төлнө. Эрдэнэ билэг зээл аваад 49 ийг авлаа гэхэд төр ямар ч мөнгө өгөхгүй дээрэмдчихнэ гэхээр санаанд буухгүй л байна.

    Хариулах
  • 66.181.161.227
    2025/09/13

    Ноцтой том хулгай байсан,оросын хулгайчид монгодын хулгайчидтай хуйвалдаж худалдсан нь тодорхой харагддаг.Өгсөн мөнгө нь монгол банкны мөнгө буюу,төр ард түмний мөнгө,эрдэнэбилэгийн мөнгө биш,тэр наранцацралтын бичиг нь хуурамч тул түүн йг алсан.49%-ийг сөхвөл эрүүгийн томоохон гэмт хэрэг босгоод ирэх ёстой.

    Хариулах
  • 66.181.161.227
    2025/09/13

    Орос нь монгол төрд мэдэгдэх үүргээ биелүүлээг үй,түүгээр

    Хариулах
  • 103.229.123.166
    2025/09/12

    Энэ муу дурак үймүүлж байгаа.УИХ д байхдаа эрдэнэтийн тухайд аль талд кноп дарлаа, мэдэж л бгаа.

    Хариулах
  • 59.153.115.204
    2025/09/12

    Үнэн шүү Монгол улсад Үйлдвэр хөгжүүлээд буруудсан хүн бол сахал хочит Д.Эрдэнэбилэг. бусад тэрбумтангууд дэлгүүр,гуанз,зочид буудал, Офшор бас казино. хийж байгаа нь үнэн шүү.

    Хариулах
  • 59.153.115.100
    2025/09/12

    Баясгалан Монгол банкны мөнгийг хууль зөрчин өгсөн. Энэ бол том ял. Үүнийг тооцох хэрэгтэй. МБ- ны мөнгө бол Монгол Улсын мөнгө

    Хариулах
  • 103.229.123.192
    2025/09/12

    Хэдэн тонуулчидаа шоронд чихэж чаддаггуй тортой болсон нь гутамшиг!

    Хариулах
  • 66.181.190.124
    2025/09/12

    Наад үмхий эрлийзээ олж барьж төрийг түүний доромжоос гаргаач

    Хариулах
  • 66.181.189.214
    2025/09/12

    Энэ бичлэгээс дүгнэхэд. Орос улс зарна гэхэд Төр авахгүй гэж байхад нь хаанаас ч юм Эрдэнэбилэг 2 талын гэрээгээр худалдан авсан гэж бодогдлоо. Харин гэрээний заалтыг дундах байсан болов уу?. Төр хувийн өмчийг авах маргаан үүсээд шүүхийн шийдвэр аль талд нь гаргалгүй цаг хугацаа алдсанаас Оросууд буцааж авах талаар ярьж байх чиг. Одоо энэ асуудал дээр буурьтай хандаж Төр авах хэрэгтэй бус уу?. Эрдэнэбилэг рүү дайрахаас Төрийг шүүмжлэх хэрэгтэй санагдна.

    Хариулах
  • 202.126.91.70
    2025/09/12

    МАН,ЭРДЭНЭБИЛЭГ хоёр одоо больдоо.Хэрвээ Орост буцааж өгөхөөр санаархаж байгаа бол алаан болно шүү.Ард түмнийг арай л дорд үзэж доромжилж байна.Хүрэлсүх ард олны эсрэг амьтадыг яагаад шийтгэдэггүй юм.Непал яалаа,сургамж авах хэрэгтэй.

    Хариулах
  • 103.168.34.169
    2025/09/12

    Ёстой л орост алдаж байснаас хувийн хэвшилдээ бж, татвар хураамжаа авсан шээг, төр өөрийнхөө хувьдаа таарах хэмжэээний хувиа аваал сууж бсан хамаагүй дээр өлзийтэй. Энд комэнт бичиж өт шиг язганалдан хуцалдаж бгаа сөрөг комэнтууд бүгд оросын троллууд шүү. Тэднийг бүү тоо. Бид монголчууд, эх орондоо эзэн шиг л байцгаая

    Хариулах
  • 59.153.113.109
    2025/09/12

    Энэ хүн одоо болио. Үнэхээр трм гэдгийг чинь мэдлээ. Эргүү хөгшин өвгөчүүлийн дайнаас гарч үз.

    Хариулах
  • 66.181.184.42
    2025/09/12

    Ene hujaagiin sheesiig alaach

    Хариулах
  • 202.55.188.91
    2025/09/12

    ENE MUU NOVSHIIG HAA BAIGAA GAZART AL AL AL

    Хариулах
  • 202.126.90.140
    2025/09/12

    Монголд 400 дээрэмчнииг буудан хороож 1000 орчим луйварчнииг бүх насаар н хорих шаардлага бна

    Хариулах
    • 202.126.91.70
      2025/09/12

      Санал нэгтэй байна.Дэмжиж байна.Очноос дөл,дөлнөөс гал асна.

  • 66.181.182.59
    2025/09/12

    Хариулах
  • 202.55.188.82
    2025/09/12

    Бандан бад дуусаа шуналын тулам дандаа худалаа шаана

    Хариулах
  • 202.9.41.44
    2025/09/12

    Энэ баасл хор найруулж гүйж байгааадааа 2 талд

    Хариулах
  • 103.212.119.70
    2025/09/12

    Хулгайлсан 49% ийг их займчуулж байна даа. Шунал хязгааргүй...

    Хариулах
  • 103.57.94.242
    2025/09/12

    Баастай банди дандаа худлаа шаана. Бүр нэг бүх юм нь буруу зүгийн олиггүй хүний шинжтэй гар

    Хариулах
  • 103.10.20.34
    2025/09/12

    Хувийн хэвшлийн орон зай байх хэрэгтэй шүү. Түүхий эд гаргах биш эцсийн бүтээгдэхүүн зэс труба зэс ороонго аяга тараг хийж зарж Монгол улс хөгжин цэцэглэх ёстой. Яг үнэн байдлыг хэлсэн байна. Мэдээж дотооддоо авалгүй яах вэ.

    Хариулах
  • 103.212.117.35
    2025/09/12

    олоод ирсэн хүнээ шагнах биш харин ялтан болгож өөрсдийн тавиулаа тавьж идэж ууж баяжсан одоо оросуудад буцааж өгөх оюут гээд шинэ орд нээсэн дотороо учираа олмоор

    Хариулах
    • 203.91.115.51
      2025/09/13

      Үнэг шүү

  • 66.181.183.120
    2025/09/11

    битгий хүмүүсийг худлаа мэдээд турхираад бай л даа Баасанхүү та одоо яах гээд байдаг ю вэ дээ

    Хариулах
  • 202.55.191.194
    2025/09/10

    ЭНЭ МАФИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ПИСДААНУУД ХЭДЭН ЗООС, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ НҮДЭЭ УХААД ӨГӨХӨӨС БУЦАХГҮЙ ШААХИЙМА. БААСАНХҮҮ НАМБАРЫН ЭНХБАЯР ГЭЭД 2 ЛЛР ШААДАГ БОЛЛОО

    Хариулах
  • 202.9.46.227
    2025/09/10

    Худлаа хуцаарай. Хужаа сдаа

    Хариулах
  • 103.229.120.238
    2025/09/10

    За хулгайчаа магтдаг троллын армийнхан толгой өндийлгөж эрдэнэтийг дахиал ярьж эхлэлээ.одоо болно.зөв замаар биш хулгайн замаар авсан учраас засаж заларуулсан шүү

    Хариулах
    • 103.212.116.247
      2025/09/13

      100 hyviMongoliin umch geheer yamar in bayrllaa , Ene ulsiin hugjliig harsan huleese n humuus yamar ih baina aa, shuudaid hiisen uhriin ewer shig baisaar bolomjoo aldchij baigaa yum uu