Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ

Х.Есү
2 цаг 13 минутын өмнө

Иргэн ... энэ оны наймдугаар дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна.

Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж, интернэт банкандаа хялбар нууц үг оруулахаас татгалзан, сонор сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна