Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн удирдлагуудыг АТГ шалгаж байна​

Zuv.mn
1 цаг 31 минутын өмнө

Төрийн өмчийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшин, Цементийн үйлдвэрийн дарга Х.Угтахбаяр тэргүүтэй удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа аж. Тэднийг компанийн худалдан авах ажиллагаатай холбоотой авлига, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн иргэний гомдол ирсний дагуу шалгаж эхэлжээ.

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшин нь мэргэжлийн бус нэгэн бөгөөд томилогдсоноос нь хойш компанийн ажлын үзүүлэлт уруудаж, өдгөө алдагдалтай ажиллаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна