Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүгдэгч Н.Энхбат өмгөөлөгч, прокурорын асуултад хариуллаа.
Тэрбээр, "Би гэм буруугаа хүлээж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг буруугаар ойлгож явжээ. Цохиж зодохыг л хүчирхийлэл, үг хэлээр доромжлох, сэтгэл санаагаар дарамтлахыг хүчирхийлэл биш гэж боддог байсан.
Бид хоёрт жаргалтай байсан үе бий. Залуу хүмүүс учир бие биенээ хардаж хэрэлддэг л байсан. Би гэр бүлдээ өөрөөсөө илүү хайртай. Мөн талийгаачид маш их хайртай байсан.
Би ээж, аавынхаа нэрээр андгайлъя би архи уудаггүй. Би өдөр болгон цаг минут тутам болсон зүйлийг боддог.
Би хүүгээ нэг удаа л алгадаж байсан. Зарим бичсэн зүйлийг нь ойлгохгүй байна. Магадгүй хүү минь надад их гомдсон байх" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна