Gem mall-д амиа алдсан эмэгтэйн ээж: Үзэсгэлэнтэй охиныхоо эрхийн төлөө ээж, аав нь эцсээ хүртэл амьсгалаа тасартал явах болно

Т.Отгонсувд
1 цаг 43 минутын өмнө

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-нд болох талаар хохирогч эмэгтэйн ээж мэдээлжээ. 

Тэрбээр "Нөхрийнхөө гарт харгис хэрцгийгээр (олон удаа олны нүдэн дээр хутгалуулж) амиа алдсан миний хайртай охины шүүх хурал 2025 оны 9-р сарын 17-нд өглөө 9 цагаас болно.

Авраарай, туслаарай гээд амь тэмцэж байхад ойрхон байсан хүмүүс тусалж, аврахын оронд жүжиг үзэж байгаа мэт гар утсаараа бичлэг хийж зогсож байсан гэж бодохоор үнэхээр их харамсдаг.

Энэ зураг дээр харагдаж байгаа энэ олон хүмүүс тал, талаас гартаа барьж байсан зүйлээ шидэж, охинд минь тусалсан бол алуурчин Н.Энхбатын хөдөлгөөн саарч охин үр минь амь мултран үлдэх байсан байхдаа гэж ээж аав нь өдөр, шөнөгүй харуусан сууна.

May be an image of 1 person and phone

 Өнөөдрийн жагсаалд аав, ээж нь очиж зул өргөнө бө. Үзэсгэлэнтэй охиныхоо эрхийн төлөө ээж, аав нь эцсээ хүртэл амьсгалаа тасартал явах болно" гэжээ. 

Хэрэг явдлыг тодруулбал Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхбат нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон.

Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх хурал одоогоор товлогдоогүй байна.













Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.234
    18 минутын өмнө

    Хурдан үхэж далд ор. Жүжиг мэт үзсэн хүмүүс ч амар заяа үзэхгүй биз.

    Хариулах