Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал маргааш болно

Т.Отгонсувд
2 цаг 2 минутын өмнө

Gem mall-д эхнэрээ 23 удаа хутгалж, хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 17-нд буюу маргааш товлогджээ. 

Тодруулбал, Эхнэрээ олон нийтийн газар онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал ХУД, СХД, БГД-ийн дүүргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт болох аж. 

Хэргийг эргэн сануулбал, Баянгол дүүргийн нэр бүхий худалдааны төвд энэ оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.Энхбат нь эхнэрээ олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг болсон.

Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2025.07.24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2025.07.31-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.94
    30 минутын өмнө

    buh nasaar horih heregtei

    Хариулах