Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж өнөөдөр мэдээлэл хийнэ

Х.Есү
2 цаг 19 минутын өмнө

Өнгөрсөн оны зургадугаар сард 32 болон 16 настай охиныг хөнөөж, цогцсыг ханын шүүгээ болон чемоданд нуусан онц ноцтой хэрэг гарсан. Хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нар яллагдагчаар татагдаад байгаа юм. 

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж цахим орчинд зураг тавьж энэ хэргийн талаар бичсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байна. 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд талийгаач охины ээж хэргийн талаар мэдээлэл хийхээр болсон юм. 

Цахим орчинд тархсан энэхүү зураг дээр гарч буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчоор тогтоох гэж буй. Эл хэргийг олон нийт анхааралтай ажиглаж байна. 

Талийгаач 16 настай охины өмгөөлөгч Ч.Болд  шүүгдэгч Э болон Д нар улсаас томилсон хоёр, хоёр өмгөөлөгчтэй оролцож байгааг хэлсэн юм. 

Д, Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ лхагва гарагт буюу есдүгээр сарын 17-нд болно. Мөн өнөөдөр охины гэгээн дурсгалд зориулж талбай дээр 19 цагаас зул өргөх юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.231
    13 минутын өмнө

    Yamar ch vampire huur ve ter tsai uuj bgaa ni ohinii tsusiig uuj bgaa vampir

    Хариулах
  • 150.228.177.231
    12 минутын өмнө

    Yamar buzruud ve

    Хариулах
  • 150.228.177.231
    12 минутын өмнө

    iim hun durst lalruudiig zugeer alaad mahiig ni nohoid ogtsgoo

    Хариулах