Р.Булгамаа: Талийгаач үргэлж гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд байсан байна

Х.Есү
2 цаг 4 минутын өмнө

"Gem mall" худалдааны төв эхнэрээ 23 удаа хутгалж хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна. 

Бид хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаагаас зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Энэхүү хэрэгт амь хохирогчоос гадна шүүгдэгчээс гадна ард нь үлдэж байгаа гурван хүүхдийн хувь заяаны асуудал хөндөгдөж байга юм. 

Талийгаачийн 18 настай хүү "Би аав гэж хэлмээргүй байна. Ур бухимдал нь төрөөд, хяналтаа алдаад ээжийн минь аминд хүрсэн ч гэсэн би хоёр дүүгийнхээ аавыг шоронд явуулах хэцүү байна" гэж хэлсэн. Гуйя хүүхдүүдийг битгий ийм хэцүү байдалд оруулаач ээ. 

Талийгаач үргэлж гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байсан байна. Энэ хэсэгхэн хугацаанд биш маш урт удаан хугацаанд зовлонтой, зовиуртай, дарамттай харьцаанд байсны эцэст тэр эмэгтйэ гэрлэлтээ цуцлуулъя гэдэг шийдвэр гаргасан байна.

Энэ хэрэг дээр хамгийн хэцүү өр өвтгөм зүйл бол гурван хүүхдийн хувь заяаны асуудал. Хэрэгтэн хуулийн хариуцлагаа хүлээгээд явна. 

Шүүгдэгч ард нь үлдэж байгаа хүүхдүүдийнхээ эрх зүйн байдал нийгмийн асуудал дээр сэтгэл зовинохгүй байна гэдэг эмгэнэл. 

Энэ зовлон бэрхшээл олон айл олон хүүхдэд битгий тохиолдоосой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна